sonin.mn
СИДНЕЙ. /3AW/. Зөвхөн эмчийн заалттайгаас бусад тохиолдолд иргэд вакцинд заавал хамрагдах ёстой гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. 
 
 
 
“Коронавирусний вакцинд иргэд заавал хамрагдах ёстой гэж би үзэж байна. Зөвхөн эмчийн заалттай тохиолдолд вакцинаас татгалзах боломжтой. Коронавирусний цар тахал дэлхийн эдийн засгийг уналтад оруулж, хэдэн зуун мянган хүний амийг тэр дундаа Австралийн 450 гаруй иргэний амийг авч одсон юм” хэмээн Моррисон ярьжээ.
 
 
 
Оксфордын их сургуулийн гарган авсан вакцины эмнэлзүйн туршилт амжилттай дуусвал нутаг дэвсгэртээ вакцин үйлдвэрлэх тухай гэрээг Их Британи Шведийн “AstraZeneca” компанитай байгуулахаа Австралийн ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн юм. Гэсэн ч тус компанитай гэрээ байгуулах нь вакцин олж авах цорын ганц хувилбар нь биш бөгөөд засгийн газар бусад газруудтай энэ асуудлаар мөн яриа хэлэлцээ хийж байгаагаас гадна Австралийн судлаачдаа дэмжиж байгааг цохон тэмдэглэсэн байна.
“CNN” телевизийн мэдээлснээр, Австралийн засгийн газар бүх иргэнээ коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар болсон тухайгаа мөн зарлажээ. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг