sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний халдварын эсрэг дархлааг тогтоохын тулд дэлхийн хүн амын 65-70 орчим хувь нь вакцинжуулалтанд хамрагдах ёстой гэж ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан мэдэгджээ.
 
 
 
 
"Дархлаа тогтоох хамгийн шилдэг арга бол вакцинжуулалт бөгөөд үүний хамрах хүрээ нь 65-70 орчим хувьд хүрэх ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ. 
 
 
 
Түүнчлэн сүргийн дархлааг байгалийн жамаар тогтоохыг оролдох нь аюултай бөгөөд олон хүн амиа алдах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове онцлов. Вакцинжуулалт бол хүн амыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм гэж тэрбээр мэдэгдэхийн сацуу аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авах ажлыг дэлхий даяар идэвхтэй өрнүүлж байгааг дурджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг