sonin.mn
МОСКВА. /TASS/. Оросын "Спутник V" коронавирусний вакцины туршилтад 40 мянга орчим хүн сайн дурын оролцогчоор бүртгүүлсэн тухай тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.
“Манай улсад 40 мянган хүн дээр бүртгэлийн дараах туршилт хийгдэж байна. Бид долоо хоног хүрэхгүй хугацаанд 40 мянган сайн дурынхныг цуглуулж чаджээ” хэмээн тэрбээр ярьжээ.
Вакцины эмнэлзүйн туршилтууд Ойрхи Дорнод, Бразил, Энэтхэг, Мексик болон өөр хэд хэдэн улсад болно. 25-30 мянган хүнд хийгдсэн эмнэлзүйн туршилтын дүн 10 дугаар сар гэхэд бэлэн болох аж.  
 
500 сая тун
 
Жилд 500 сая тун "Спутник V" вакциныг үйлдвэрлэхээр болсон тухай Дмитрием мэдэгдэв.
“Вакцин үйлдэрлэх асуудлаар бид Латин Америкийн орнуудтай тохиролцоход бэлэн байгаа. Бразилд ингэж үйлдвэрлэх талаар тохиролцоод байгаа бөгөөд Оросын вакциныг үйдвэрлэх хүсэлтэй өөр улс орон байвал бид энэ түншлэлд бэлэн” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.
Вакцины үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр вакцинжуулалтад хамрагдах үйл явц ОХУ-д өргөн хүрээтэй явагдана хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайдын зөвлөх Сергей Глаголев өмнө нь мэдэгджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг