sonin.mn

Соёлын гавьяат зүтгэл­тэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо монгол бичгээрээ хөрвүүлж, эмхэтгэн хэвлүүлсэн 10 боть номоо хүлээн авчээ. Энэ талаараа тэрбээр “Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос эрхлэн зохиолчийн монгол бичгээрээ хөрвүүлж, эмхэтгэн хэвлүүлсэн бүтээлийн чуулган 10 боть номынхоо дээжийг өнөөдөр хүлээн авч магнай тэнийгээд сууж байна. Маш их хүчин чармайлт гаргаж өнгө үзэмж хэвлэлийн чанар өндөр түвшинд хийжээ. Улсынхаа номын яармагуудад танилцуулж, захиалга авах, хөрвүүлэх, найруулах, хянан тохиолдуулах, үзэл суртлыг шүүлгэх мэтээр олон давааг давсаар гэрээ байгуулсан цагаас таван жилийн дараа ийн уншигч түмнийхээ нүүрийг үзвэй. 

 

 

Язгуур угсаа, эх түүх, зан заншил, хэл соёл бүхнийг минь нэгэн цул болгож, монгол үндэстний оршихуйн дархлааг бататган хамгаалагч монгол бичиг минь мөнхөд гэрэлтэх болтугай.

 

Монгол хэл бичиг, уугуул соёлынхоо төлөөх бидний зүрх сэтгэлд ар өврийн ялгаа, хил хязгаарын хүрээ, харьяа гэж байхгүйг дахин мэдэрлээ” гэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин