sonin.mn
Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, Эдийн засагч Л.Наранбаатар МАН-ын гишүүнээр элслээ. Тэрээр  энэ тухай өөрийн цахим хуудаснаа :  "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ.
 
МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм.
 
Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ" гэжээ