sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компани болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ-д сэргээгээгүй байна.
Их Британид тус вакцины туршилтад оролцогчдын нэгээс гаж нөлөө илэрсэн шалтгааныг судлахтай холбогдуулан туршилтыг түр зогсоосон хэвээр байгаа аж. Сайн дурынхны нэгнийх нь бие муудсаны улмаас туршилтыг анх 9 дүгээр сарын 6-нд түр зогсоосон юм. 
 
 
 
Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын асуудал хариуцсан газар шалгалтаа дуусгахаас нааш вакцины туршилтыг сэргээхгүй аж. Харин Их Британи болон Бразилд “AstraZeneca” компанийн вакцины эмнэлзүйн туршилтыг сэргээгээд байгаа юм.  
 
 
 
Вакцин гарган авах гэж яарахгүй байх, эмнэлзүйн судалгааны дүрэм журамд улс орнууд хайхрамжгүй хандаж болохгүй хэмээн ДЭМБ өмнө нь зөвлөсөн билээ.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг