sonin.mn
Монголын Залуу инженерүүдийн Холбооноос санаачлан орон нутаг дахь 22 салбар холбоо, Улаанбаатар хот дахь Мэргэжлийн холбоотой хамтран анхдугаар бага чуулганаа хийх гэж байна. Бага чуулганд салбар холбоо, мэргэжлийн холбоодын төлөөлөл 10 инженер, нийт 300 гаруй залуу инженерийг хамруулах юм.  
 
 
 
Чуулганы үеэр Монголын Залуу инженерүүдийн Холбооноос зохион байгуулсан “ Хөгжлийн шийдэл” цуврал уулзалтын үр дүн, инженерүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын стратеги төлөвлөгөөг хэлэлцэнэ. 
 
 
Залуу инженерүүдийн анхдугаар бага чуулган Олон улсын Найрамдал төвд 2020 оны 9-р сарын 26, 27-ны өдөр болно.