sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 7212-оор нэмэгдэж, 1136 048 боллоо гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлэв. Энэ нь зургадугаар сарын 23-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм.
Шинэ тохиолдлуудын 1560 нь ОХУ-ын нийслэл Москва хотод бүртгэгдсэн бол Санкт-Петербург хотод 224, Москва мужид 208, Ростов мужид 187, Доод Новгород мужид 168, Воронеж мужид 164, үлдсэн нь бусад бүс нутагт илэрчээ.
 
 
 
Одоогийн байдлаар 181 846 хүн эмчилгээ хийлгэж байна. Коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо нэг хоногийн дотор 4317-оор нэмэгдэж, эдгэрсэн нийт хүний тоо 934 145 болжээ. Шуурхай штабын мэдээлснээр, халдвар авсан нийт хүний 82.3 гаруй хувь нь эдгэрсэн байна.
 
 
 
ОХУ-д коронавирусний халдвар тархсанаас хойш нийт 20 056 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 108 өвчтөн нас барсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг