sonin.mn

"Гэрлэх ёслолын ордон" НӨҮГ-ын захирал Х.Оюунчимэг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байна. Түүний гаргасан өргөдлийн дагуу үүрэгт ажлаас нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр чөлөөлжээ.

Харин түүний халааг "Халуун сэтгэл" төрийн бус байгууллагын зохицуулагч С.Үүрийнтуяа авсан байна. Мөн "Автобус-3" ОНӨААТҮГ-ын захирал Р.Мөнхбатыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийнх нь дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж М.Цэвээн-Очирыг томилжээ.


Эх сурвалж: "Нийслэл таймс"