sonin.mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй болон хуурамч эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлж энэхүү шалгалтын зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авна.
 
Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад, тухайлбал, Баян-Өлгий аймагт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Кызыл май” нэртэй 25 ширхэг 175,000 төгрөгний биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлэн хурааж, ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлд шилжүүлэн, хэрэглэх хугацаа дууссан эмийг газар дээр нь устгуулсан байна. Зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.