sonin.mn
МАДРИД. /BBC/. Испанид коронавирусний халдвар авсан хүний тоо лхагва гарагт нэг сая давснаар уг үзүүлэлтэд хүрсэн анхны баруун Европын орон болжээ.
Испанид лхагва гарагт халдварын 16793 тохиолдол шинээр илэрч, 156 хүн нас баржээ. Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 31-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тус улсад халдвар авсан хүний тоо 1005295-д хүрсэн байна.
Испани нь халдварын нэг сая тохиолдол бүртгэгдсэн дэлхийн зургаа дахь улс болсон нь энэ бөгөөд халдвар авсан хүний тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Аргентины араас бичигдэж байна.
Европт сүүлийн хэдэн сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрууд халдварын тархалтыг хяналтад авч, эмнэлгийн ачаалал хэтрэхээс сэргийлэхийн тулд шинэ хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг