sonin.mn
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч Nene нарын хамтарсан “One shot” дууны клипийг олон нийтийн хүртээл болголоо. Энэхүү дууны үгийг Nene бичиж, хөгжмийг Д.Болд найруулжээ. Шинэ дууныхаа талаар продюссер, дуучин Д.Болд “Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдардаг. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дурсамжууд бүтээлцэж байгаа хүн бүрд энэ дууг зориуллаа. Жаргалтай үедээ үргэлж сонсож бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл, би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон юм” хэмээн цахим хуудастаа бичжээ. “One shot” дууны клипэнд Монголын соёл урлагийн салбарын алдартай эрхмүүдээс гадна бизнесийн салбарын манлайлагчид оролцсон байна. Түүнчлэн “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, дуучин Ука нөхрийн хамт дүр бүтээсэн нь олны анхаарлыг татсан юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин