Манай улс цар тахлыг дотооддоо алдаад сар ч хүрэхгүй хугацаанд халдварын найман голомтод 358 иргэн өвчлөв. Шинээр нэмэгдэж буй халдварын тоо 24 цагт 20, 30-аас буусангүй. Гэтэл өчигдрөөс эхлэн нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг “тавьж” явууллаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас өндөр эрсдэл бүхий 100 мянган иргэн 10 хоногт багтан аймгуудыг зорино. Хэдийгээр орон нутгийг зорих иргэдээс COVID-19 шинжилгээ авч байгаа ч бүрэн баталгаагүй. Халдварын нууц үе 14 хоног үргэлжилж, өвчилсөн хүмүүсийн 40 хувьд нь шинж тэмдэггүй илрэх тохиолдол олон. Мөн 2-3 удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрч байна. Нэг ёсондоо дүүрэг, хороо болгонд шахуу халдвар бүртгэгдээд буй 1.5 сая хүнээс 100 мянган хүнийг эрүүл бүс рүү явуулж байгаа нь аз туршсан хэрэг болж буйг УОК ч хүлээн зөвшөөрч байгаа.
Орон нутаг руу буцах, нийслэлд ирэх иргэдийн асуудлыг УОК бараг сарын хугацаанд ярьж хойшлуулах зуур зохион байгуулалтын бэлтгэлээ давхар базаасан гэж ойлгож байгаа. Гэтэл иргэдээс шинжилгээ авах цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шинжилгээний хариуг цахимаар тараах зэрэг асуудал нэг л жигдэрч өгсөнгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу шинжилгээ өгүүлэхээр явуулах, нэг гэр бүлийн хүмүүсийг өөр өөр цэгт хуваарилах, 119 сайт гацах зэргээр чирэгдэл үргэлжилсээр байна. Тэгвэл өчигдөр эхэлсэн орон нутгийн иргэдийн цуваа мөн л нарийн зохион байгуулалт шаардаж эхэллээ.
АТҮТ-өөс өгсөн мэдээллээр хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагаас эхэлсэн. Хоёр өдөрт 21 цэгт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн бүртгүүлжээ. Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бол нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо өчигдрийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байснаас биднийг “Тэнгэр плаза” төв дээр өчигдөр өдрийн 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэлд зорчиж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Нийтийн тээврийн хувьд Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван цэгээс явж байгаа юм. Харин халдвар гарсан Архангай, Сэлэнгэ, стратегийн чухал бүс болох Өмнөговийн хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.
Аймгийнхаа автобусанд амжиж суух хүмүүс ачаа бараатайгаа цугларчээ. Нэг автобусанд 40 хүн суух бөгөөд цаг тутам 10 машин гаргахаар төлөвлөсөн байна. Иргэдийг харьяа чиглэлийн автобусандаа суух хүртэл цагдаагийн алба хаагчид хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах бол автобус хаалгаа хааснаас хойш зорьсон газраа хүрэх хүртэл иргэдийн ухамсарт найдахаас аргагүй болов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт зорчих иргэдэд зориулсан түр журам гарган автобусанд байрлуулж иргэдийн сөрөг бичигтэй шинжилгээний хариу, тасалбар, бичиг баримтыг тулган автобусанд суулгаж байгаа юм. Тухайлбал, түр журамд “Амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг хоёр цаг тутам солих, бусад зорчигчтой ярихгүй байх, замд идэх хоол хүнсээ хийх хогийн уут бэлтгэх, хог шүлс, цэрийг ил задгай хаяхгүй байх”-ыг дурджээ. Иргэдийг орон нутагт очих хүртэл нь нэгдсэн журмаар буулгах юм. Харин автобусанд жолоочоос өөр төрийн хяналт явахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ эгзэгтэй цаг үед хүн бүр өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахын тулд бие биедээ хяналт, шаардлага тавих үүрэг хүлээж байна. Бусдын буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрөх, зургийг нь дараад сошиалд оруулж шүүмжлэх биш дор бүр нь шаардлага тавьж таслан зогсоох учиртай. Мөн аймаг орон нутагтаа очсон даруйдаа гэрийн 14 хоногийн тусгаарлалтаа чанд сахин мөрдөх ёстой. Энэ бол зүгээр нэг өнгөцхөн хандаад өнгөрөх биш гурван сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах баталгааны асуудал юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Амьдрал голдирлоороо л яваг, чөлөөл, Хүний араншинд зориулсан байгалийн шарал Хэн ёс суртахууны хэм хэмжээ зөрчинө, байгалийн хууль зөрчинө түүнд эргээд л хууль үйлчилнэ Энэ чинь өвчин халдвар огт биш цэвэрлэгээ Цэвэрлэгээ хийхгүйгэээр бохирдлсон дэлхий эргэхгүйд хүрч сэгсрэх болно хог шааруудыг Самар түүгчдийг хар хэрэмний хөеө хурааж ирээд мод сүйтгээд Тэгээд өөрсдөө амьдрахыг нь харьяа Үйл үйлээ дагадаг Хэн өвдөхийг хорио цээрээр шийддэггүй юм
Яг унэн. Байгаль хогоо цэвэрлэж байгаа юм. 100-120 жилд 1 сэгсэрдэг бололтой.
Хорио цээрийн дэглэм мөрдөхгүй бол та өөрөө цэвэрлэгээнд туугдаж арчигдана устаж алга болно.
Оноодор 12 сая хун амтай Москва хотын эмнэлэг болгонд ковид халдвартай хумуусийн хэвтуулэх ор олдохгуй бух коридор заалнууднь пиг дуурчихсэн тургэн тусламжийн машинууд овчтоноо аваад 10-12цаг эмнэлэгуудийн гадаа оочирлон зогсож байхад та нар юу солиороод байгаа улс вэ? Одор болгон 500-550 хун нас барж байнашдээ. Та нар оорсдоо овчлохгуй ухааны юм бодоод суугаа юмуу хайшаа юм?
Оноодор 12 сая хун амтай Москва хотын эмнэлэг болгонд ковид халдвартай хумуусийн хэвтуулэх ор олдохгуй бух коридор заалнууднь пиг дуурчихсэн тургэн тусламжийн машинууд овчтоноо аваад 10-12цаг эмнэлэгуудийн гадаа оочирлон зогсож байхад та нар юу солиороод байгаа улс вэ? Одор болгон 500-550 хун нас барж байнашдээ. Та нар оорсдоо овчлохгуй ухааны юм бодоод суугаа юмуу хайшаа юм? Ийм байдал Европын болон хойд омнод Америкийн орнуудад дуурэн байна
Түмний ухамсарт найдвал сүйрч устаж үгүй болно шүү. Монголд ухамсар байхгүй хийрхэл, хоосон цэцэрхэл, худал хуурмаг явдалтай хүмүүс бол өчнөөн байгаа. Тийм болохоор төрийн хянат шалгалт шаардлага чухал. Албадлага бол бүр сайн байх болно.Дэг журмыг албан журмаар мөрдүүлэхээс өөр аргагүй тийм л ухамсар монголд байна даа.
Хорио цээрийн үед ухамсарт найдах нь учир дутагдалтай. Дэг журмыг төрийн хатуу хяналтаар тогтооно
ардчиллын банк санхүүгийн оффшорын олигархын помещик нударганы капталын дарлал 2-гадаадын мөнгө хүүлэгч шунахай компани дотоодын урвагчид нийлсэн колончлолын дарлал жишээ нь оюу толгой 3-гадаад дотоод хөрөнгөтний хуйвалдсан 30 жилийн иж бүрэн интеграчлагдаж хоршсон төр ноёрхлоо тогтоосоор байна ард түмэн ардын төр ардын нам хэвийн байдалд оруулахаар нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгийнхээ төлөө тэмцэж байна тэмцэл бол ялалт
Хотод өвалждөг царцаанууд гэх юм уу, индианууд гэх юм уу, ямар ч гэсэн Оркууд.Өвчнөөс дайжин зугтагсад.
Ард түмэн маш дуулгавартай бшаа шүү! Хамгийн гол юм энэ төр засаг маш их худлаа ярьж бна Бүтэн жил бэлдээд бгаа л гээд бсан хэдэн сандал суудалны бизнес л явагдаж Коронагийн цар тахалд бэлдсэн юм юу ч байхгүй бсан нь үйлдэл болгон дээр нь харагдаж бна Хавар маш сүржин дадлаша сургуулилт хийгээд хотын бүх дарга нараа шагнаад бсан Хаа бна Маш ойлгомжгүй үйлдлүүд хийгээд өдөр бүр шийдвэр нь өөрчлөгддөг ЭМЯ нь гадаадын хог ажилладаггүй хог оношлуур авчирч үймүүлж худлаа оношилж баахан цаг алдлаа Одоо энэ хүмүүсээ хотоос гаргаж бгааг хар ! Юу ч хийгээгүй зүгээр л ард түмэнд хийж бгаагаа худлаа гайхуулж хулхидаж бжээ Одоо энэ үр дүнгүй худлаа хорио тогтоосноос үүсэж бгаа хохиролыг хэн гэдэг хар толгой хариуцах болж бна Төр яаж завхарч бгаагийн илрэл маш тод харагдаж бна
Увайгүй төрийн урагшгүй албат Дайны хажуугаар дажин гээч л болж бна даа Энэ төрд итгэх найдвар юу ч алга Анхааруулга ухуулга сурталчилгаагаа сайн хийгээд энгийн горимоор ажиллаж амьдарья
ТҮМНИЙ УХАМСАРТ НАЙДААД ХЭРЭГГҮЙ. ХАМРАА ТАГЛАХГҮЙ, ЗАЙ БАРИХ УХАМСАР,СОЁЛ САРУУЛ УХААН БАЙХГҮЙ БАЙНА. НОМИН ИХ ДЭЛГҮҮРТ ЛАНГУУН ДЭЭР БАЙГАА БАРААГАА ГАЗРААР НЭГ АСГААД ТООЛООД ГАЗРААС АВААД ДАХИАД ӨРЖ БАЙНА. ИНГЭЖ БОЛДОГ ЮМУ ГАЗАР ВИРУС БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ УУ ГЭХЭД ТА ШУУД ЦААСТАЙ НЬ ИДЭХГҮЙ БИЗДЭЭ ГЭХ ЮМ. ЦААСЫГ НЬ УГААЖ БОЛОХГҮЙ СПИРТЭЭР МЭДСЭН НЬ АРЧИХ БАЙХ. МЭДЭЭГҮЙ НЬ ШОРООТОЙ ВИРҮСТЭЙ ХАМТ ХҮРТЭХ БАЙХДАА.
Манайд төсвийн хөрөнгийг улсын гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Энэ чинь ард түмний, татвар төлөгч иргэдийн, ААН ийн мөнгө гэж ойлгодог болсон цагт л хүйтэн хандлага өөрчлөгдөнө