sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Флорида “COVID-19” халдварын нэг сая тохиолдол бүртгэгдсэн АНУ-ын гурав дахь муж улс болжээ.
 
Флоридад цар тахал дэгдэж эхэлснээс хойш 1008166 хүн халдвар авч, 18679 хүн нас барсан гэж тус муж улсын Эрүүл мэндийн газар мягмар гарагт мэдээлсэн байна.
 
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Техас нь 11 дүгээр сарын 8-нд халдвар авсан хүний тоо нь нэг сая давсан АНУ-ын анхны муж улс болсон бол Калифорни дөрөв хоногийн дараа уг үзүүлэлтэд хүрчээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг