sonin.mn
НҮБ. /TASS/. Дэлхий дээр 40 сая гаруй хүн орчин үеийн боолчлолд өртөж байгаа тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ.
 
Өнөөдөр боолчлолтой тэмцэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулах өдөр тохиож буй юм. "Ядуу, гадуурхагдсан бүлгүүд, ялангуяа үндэстний цөөнх, уугуул иргэд, цагаачид орчин үеийн боолчлолын хэлбэрт илүү ихээр өртөж байна. Үүний зэрэгцээ хүйсийн тэгш бус байдал ялгаварлан гадуурхах явдлыг улам бүр нэмэгдүүлж байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ өдрийг тохиолдуулан нийтэлсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Түүний мэдэгдсэнээр, “өдгөө 40 сая гаруй хүн орчин үеийн боолчлолын золиос болж байгаагийн 71 хувь нь охид, эмэгтэйчүүд байна”.
 
"Эдгээр жигшүүрт үйлдлийг таслан зогсоохын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг" Антонио Гутерреш НҮБ-ын гишүүн орнуудад уриаллаа.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг