sonin.mn

Энэ оны Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01 тоот тогтоол,аймгийн засаг даргын А/36 тоот захирамжаар "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих" жилийн ажлын хүрээнд нийт өрх,иргэдийн дунд "Угийн бичиг " хөтлөх сарын ажлыг эхлүүлхээр бэлтгэл ажил хангагдаж сумдын соёлын ажилтны сургалт семинар болж энэ ажлыг сум,багийн засаг даргатай хамтран зохион байгуулахаар боллоо.

Гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх нь монгол улсын иргэний үүрэг билээ. Монгол Улсын иргэн бүр "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тоггоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.

Монгол Улсын иртэн бүртгэлийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилл оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн. Аймаг. нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, соёлын ажилтнууд харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуиан зохион байгуулах үүрэг хүлээх ёстой. Иймээс та бүхэнд сануулах зорилгоор "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвараас танилцуулъя.

Овог хэрэглэх

Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.

Монгол Улсын иргэн өөрийгөө илэрхийлэх аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг аднл эрхтэйгээр тооцно.

Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.

Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.

Эцэг, эхийнхээ овгийг мэддэгүй хүн дор дурдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:

а/ Өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нуггийн хүн амын бүртгэл, угийн бичит, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах,

б/уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;

в/ "а", "б"-д заасны дагуу овгоо тоггоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.

Овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:

а/тухайн удмын голлон эрхэлж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх

б/төрөл садны холбоотой хүмүүс нугаггаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;

в/өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох

г/монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.

Угийн бичиг хөтлөх

Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.

1.Өрх бүр угийн бичгээ дор дурдсан дарааллаар бичиж хөтөлнө:

а/өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;

б/өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;

в/өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.

Угийн зураглал хөтлөх

 

Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.

1 .Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.

2.Монгол    Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, журамд заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.

Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх Монгол Улсын өрх бүр үр хүүхэлдээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.

Монгол Улсын иргэн угийн бичиггээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараах зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:

а/эцэг (жишээ нь: олхонууд/ шарнууд),

эх (жишээ нь: боржигон/ булгадар)-ийн овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;

б/угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатны хүрээгээ тоггоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах:

в/өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.

Монголчууд эртнээс өвөг дээдэс, төрөл саднаа мэдэхийн тулд угийн бичиг хөтөлдөг уламжлалтай ард түмэн. Энэхүү сайхан ёс XX зуунд бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс сүүлийн үед цус ойртолт ихсэж, ах дүү, хамаатан саднаа мэдэхгүй өөр хоорондоо гэр бүл болох эмгэнэлт явдал гарсаар байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч бүх нийтээр угийн бичиг хөтлөх эрх зүйн үндэс бүрдсэн хэдий ч хөрөнгө мөнгө, санхүүгийн улмаас энэхүү ажил эхлэл төдийхнөөс хэтрээгүй байна. Угийн бичиг хөтлөх талаар

Сумъяабаатар Б.Буриадын угийн бичээс.УБ.1966
Очир А. Монголчуудын угийн бичиг, түүнийг сэргээн хөтлөх нь УБ.1991
Тэукейүлы С. Угийн бичиг УБ, 1995
Хадбаатар Ш.Монголчуудын овог, отог, угийн бичиг УБ: Бит пресс, 2006

Ж.Ганбат
Эх сурвалж: "Булганы мэдээ"