sonin.mn
ТОКИО. /TASS/. БНАСАУ Оросын “Sputnik V” коронавирусний вакциныг, түүнчлэн Хятадаас оношилгооны тоног төхөөрөмжүүд, тодруулбал, термограф худалдаж авчээ.
Ийм мэдээллийг Японы “Asahi” сонин Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалжууд болон Умард Солонгосын талтай худалдаа хийдэг Хятадын бизнес хүрээллийн мэдээллээс иш татан өгсөн байна. 
Гэрээний үнийн дүнгийн талаар болон вакцины багцын хэмжээ тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийг түүвэрчлэн вакцинжуулж эхэлснийг тус сонинд мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун вакцин хийлгэсэн эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Термограф төхөөрөмжийн хувьд Хятад, БНАСАУ-ын хил дээр хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг аажмаар сэргээх зорилгоор суурилуулжээ.
БНАСАУ-ын эрх баригчдын мэдээлж буйгаар, тус улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Өвчний тархалтаас хамгаалахын тулд БНАСАУ нэгдүгээр сарын сүүлчээс хойш яаралтай арга хэмжээ авч, хилээ хаасны зэрэгцээ орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг