sonin.mn
ЛОНДОН. /The Guardian/. Бархасбадь, Санчир гаргууд сүүлийн 400 жилийн хугацаанд хамгийн ойр зайд давхацсан үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс сонирхон ажиглалаа.
Энэхүү хоёр том гараг 20 жил тутам хоорондоо ойртон ирдэг боловч олонх нь өдрийн цагаар тохиодог тул нүдээр харах боломжгүй байдаг юм.
Их давхцал гэдэг нь Нарыг 12 жил тутам тойрон эргэдэг Бархасбадь, 30 жил тутам тойрон эргэдэг Санчир гаргууд Дэлхийтэй нэг шугамд зэрэгцэх үйл явдлыг нэрлэдэг.
Эдгээр гараг ийм ойр зайд 2080 онд дахин давхцах ажээ. 
 
 
Испанийн өмнөд нутгийн Ла Линеа хотоос хоёр гаргийн давхцалыг гэрэл зурагт ийнхүү буулгажээ
 
 
Гэрэл зургийг: Jon Nazca/Reuters
Кувейтийн одон орны гэрэл зурагчид цөлөөс их давхцалыг ажиглаж буй нь
 
 
Гэрэл зургийг: Yasser Al-Zayyat/AFP/Getty Images
Калифорнийн нэгэн эрэгт их давхцалыг ажиглахаар ирсэн хүмүүс
 
 
Гэрэл зургийг: Mike Blake/Reuters
Их Британиас хоёр гараг ийнхүү харагджээ
 
 
Гэрэл зургийг:Jamie Cooper/REX/Shutterstock
АНУ-ын Вашингтон хотоос Сар, Санчир, Бархасбадь ийнхүү харагдсаныг "NASA" гэрэл зурагт буулгажээ
Гэрэл зургийг:Bill Ingalls HANDOUT/EPA
 
 
Нью-Йорк хотод их давхцалыг ажиглаж буй хүмүүс
Гэрэл зургийг:Gina M Randazzo/ZUMA Wire/REX/Shutterstock
 
 
Испанийн зүүн нутгийн Аликанте хотоос гаргууд ийнхүү харагджээ
Гэрэл зургийг:Manuel Lorenzo/EPA
 
 
Энэтхэгийн Удайпур хотоос хоёр гаргийг телескопоор харж буй хүмүүс
Гэрэл зургийг: Xinhua/REX/Shutterstock
 
 
АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хот дахь нэгэн байшингийн урдаас хоёр гараг ийнхүү харагджээ
Гэрэл зургийг: Ethan Miller/Getty Images
 
 
Тайландын Ко Чанг арлаас сүүн зам болон хоёр гараг ийнхүү харагджээ
Гэрэл зургийг: Chakarin Wattanamongkol/Getty Images
 
 
АНУ-ын калифорни муж улсын Мохаве цөлөөс хоёр гараг ийнхүү харагджээ
Гэрэл зургийг:David Becker/ZUMA Wire/REX/Shutterstock
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг