sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Ижлээ алдсан оцон шувууд бие биенээ тайвшруулж буй мэт агшинг гэрэл зурагт буулгаж чадсан Германы гэрэл зурагчин Тобиас Баумгертнер “Oceanographic” сэтгүүлийн “Ocean Photograph Awards” шагналын эзэн болжээ.  
Зургийг тэрбээр Австралийн Мельбурн хотод авчээ. Хотын Сент-Килда арлууд дээр 1400 орчим жижиг оцон шувуу үүрлэн амьдардаг аж. Эдгээр оцон шувууны өндөр нь дунджаар 33 см учир хамгийн оцон шувууд дундаа хамгийн жижиг төрөлд нь тооцогддог байна.
“Энд гэрэлтүүлэг ашиглахыг зөвшөөрөөгүй. Нэмж хэлэхэд, жижиг оцон шувууд байнгын хөдөлгөөнтэй байж, өдөө цэвэрлэж байсан учир гэрэл зураг буулгахад тун хүндрэлтэй байсан. Гэсэн ч эцэст нь надад аз таарсан юм” хэмээн Баумгертнер ярьжээ. Тэрбээр оцон шувуудыг гурван өдөр ажиглан сууснаа дурсан ярьжээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг