МОСКВА. /TASS/. ОХУ-ын Үндэсний судалгааны технологийн их сургуулийн эрдэмтэд санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ.
Уг генератор нь секундэд найман гигабайтын санамсаргүй тоо үүсгэж, зөв эсэхийг нь шалгадаг байна. Эрдэмтэд шинэ төхөөрөмжөө санамсаргүй тоог маш олноор нь үүсгэх шаардлагатай байдаг криптограф, мэдээллийн технологи, шинжлэх ухаан болон бусад салбарт ашиглаж болно гэж найдаж байгаа аж.
Орчин үеийн олон өгөгдлийг шифрлэх алгоритм, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг ажиллуулахын тулд санамсаргүй тооны генераторууд шаардлагатай байдаг. Сүүлийн хагас зууны туршид шинжээчид хэдэн арван алгоритм бүтээсэн бөгөөд үүний ачаар таамаглашгүй санамсаргүй тоонуудыг үүсгэх боломжтой боловч квант технологийн хөгжлийн ачаар жинхэнэ санамсаргүй утгыг бий болгож чадах төхөөрөмжүүдийг харьцангуй саяхан бүтээсэн билээ.
Анхны ийм төхөөрөмжийг Швейцарын квантын технологийн “ID Quantique” компани 2001 онд бүтээжээ. Улмаар эрдэмтэд секунд тутамд хэдэн арав, хэдэн зуун сая санамсаргүй тоо үүсгэх чадвартай улам боловсронгуй, нарийн төвөгтэй машинуудыг бүтээж эхлэв. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд ухаалаг гар утас эсвэл зөөврийн бусад төхөөрөмжид багтахуйц квант үүсгүүрүүдийн бяцхан хувилбарыг бүтээхэд гол анхаарлаа хандуулж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монголд бол мухар сүсэг, төрийн наймаа л цэцэглэж бна
Монголд амьсгаатай л байдаг Шинжлэх Ухааны Академи гэж нэг байгууллага байна даа, одоо төрөөс л цалин пүнлүү авдаг хэдэн хөгшцүүл л байдаг юм шиг байх юм ,Тэд байж болноо ,гэхдээ тэднийхээ оюун ухаан ,туршлагыг зөв авч үлдэж дараа үед нь зааж сургаж өвлүүлэх хэрэгтэй шүү , Одоогийн удирдлагууд мал шиг амьтан байхаа болио,залуу үеээ боловсролтой ухаантай болгооч , оюун ухаантай хүүхдүүд ,залуус их байгаа шүү ,Үүнд анхаарч ажиллаачээ Шинжлэх Ухааны Академи удирдалага Рэгдэл нарын дарга нараа,,,,,,,
Манай лам бөө түүхч зохиолч нар хамтарч байгаад бүүр аймаар юм бүтээх байх аа!
Манай лам бөө түүхч зохиолч нар хамтарч байгаад бүүр аймаар юм бүтээх байх аа!
Манай лам бөө түүхч зохиолч нар хамтарч байгаад бүүр аймаар юм бүтээх байх аа!
Ene jargal gedeg nuhur yamar ugiig sanamsargui too geed orchuulchihsan yum be???? Ene niitlelees yu ch oilgosongui ee kkkk... stiven hokinii tuhai nom unshij baisan chin elektroniig tsahim geed orchuulsan baij bilee. Atomiig toirood tsahimuud ergeldene ntr kkkkk
Мөнхийн хөдөлгүүр