sonin.mn
Коронавирус цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ үеэр: "Дотоодын нийт халдвар 1016 боллоо. Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болоод байна.
 
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 4 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж  ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн, биеийн байдал хүнд байгаа. Уг хүнийг тус эмнэлэг тусгаарлалтанд авч, тандалт судалгаа хяналт үргэлжилж байна.
 
Улсын хэмжээнд бусад аймагт халдвар гараагүй. Улсын хэмжээнд каластер өвчлөлийн тохиолдол 1016 боллоо. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийтдээ батлагдсан 1517 тохиолдол байгаагаас эдгэрсэн 947 буюу 62,4 хувийг эзэлж байна. Үүнээс нутаг буцаасан 9 хүн байгаа" гэв.