sonin.mn

Дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй залуухан ээжид хүнлэг бусаар хандсанд бухимдсан иргэд өчигдөр сэтгэлээрээ нэгдэн Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж эхэлсэн. Засгийн газар ч иргэдийн шаардлагыг хүлээн авч УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өглөө. Гэвч иргэдийн энэ жагсаал цуглааныг АН-ынхан, тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцынхан гэгддэг Ц.Туваан, Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн Ганбаатар, Адьяасүрэн нар гарч ирэн баахан ярилцлага өгч шоудаж эхлэв.

 

 

Тайван эхэлсэн жагсаал сүүлдээ зохион байгуулалтад орж АН-ынхан нэмэгдэн сүүлдээ Засгийн газрыг огцруулах жагсаал болгон хувиргав. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын нөхөр сэтгүүлч А.Баатархүү “АН-ынхан жагсагчид дээр нэмэгдэж масс татсан бололтой” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

 

Тэгвэл Зон олны намын дарга Э.Одбаяр “ЖЕНКОГИЙН турхиралтаар хэсэг хүмүүс яваад байна. Бид иргэдийн эрүүл мэндийн асуудлаар цугларсан болохоос биш Женкогийн улс төр хийх гэж гэж цуглаагүй” хэмээн мэдэгдсэн юм.