sonin.mn
МАДРИД. /TASS/. Испанийн Кастилия-и-Леон өөртөө засах нийгэмлэгийн засгийн газар усны булга үржүүлгийн фермд коронавирус илэрсэнтэй холбогдуулан мянга гаруй усны булгыг устгахыг үүрэг болгожээ.
“SARS-CoV-2”-оос урьдчилан сэргийлэх, ажиглалт хяналтын хөтөлбөр Америкийн усны булганы фермээс коронавирусний халдварын тохиолдлыг илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид тус фермд байдаг 1010 усны булгыг устгах шийдвэр гаргасан" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Энэ нь Испанид усны булга үржүүлгийн фермд корононавирус дэгдсэн гурав дахь тохиолдол болж байна. Өмнө нь Теруэль муж болон Галисия өөртөө засах нийгэмлэгт ийм тохиолдлууд бүртгэгджээ.
Усны булга коронавирусээр халдварласан тохиолдол хэд хэдэн улсад илэрсэн юм. Энэ амьтнаас хувьссан вирус дамжин халдварлахаас болгоомжлон Данийн эрх баригчид бүх усны булгыг устгах шийдвэрийг өмнө нь гаргаж байсан. Даниас гадна Грек, Итали, Финланд, Швед, Польш, Литвад усны булга халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг