sonin.mn
БЕРЛИН. /DW/. Бидний амьдралын нэг хэсэг болж байгаа учраас дэлхий дахин шинэ цар тахалд бэлэн байх ёстой гэж “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, буяны үйлстэн Билл Гейтс Германы “Sьddeutsche Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 
"Газар хөдлөх, хар салхи дайрах эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй адил амьдралын нэг хэсэг болж байгаа учраас дэлхий дахин шинэ цар тахлуудад эртнээс бэлдэх ёстой” гэж тэрбээр мэдэгдээд одоогийн цар тахлаас сургамж авахыг уриаллаа. Түүнчлэн “дараагийн цар тахалд дэлхий дахин бэлэн биш байгаа” бөгөөд ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахал одоогийнхоос “арав дахин дор байж магадгүй” гэж үзэж байна. 
Гейтс мөн таван жилийн өмнө боломжгүй байсан шинжлэх ухааны дэвшил вакцин гарган авах технологид гарсныг өндрөөр үнэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “вакцины үндсэрхэг үзэл” газар авч болзошгүйг анхааруулаад, төр, засгийн тэргүүн нарт вакциныг тэгш хуваарилахыг уриалав.
"Нэг ч орон цар тахалтай дангаараа тэмцэж чадахгүй" гэж Гейтс онцлон тэмдэглэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг