Манай улс “COVID-19”-ийн эсрэг дөрвөн төрлийн вакциныг оруулж ирж, хүн амынхаа 60 хувийг эхний ээлжид хамруулахаар төлөвлөөд байгаа билээ. ДЭМБ-аас зөвшөөрсөн AstraZeneca вакциныг оруулж ирэх ажлыг эхлүүлж, энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн болохыг Эрүүл мэндийн сайд онцолсон. Вакцинжуулалтын бүх зардал, төсвийг баталж, шийдсэн бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн болохыг Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл вакцинтай холбоотой худал, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа нь иргэдийн дунд эргэлзээтэй олон асуудлыг үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр иргэдээс тавьсан вакцинтай холбоотой асуултуудад Засгийн газраас байгуулсан вакцин оруулж ирэх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариулт өгчээ.Энэ үеэр тэрбээр вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй гэдгийг сануулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй. Дэлхий дээр хоёр төрлийн халдварт өвчнийг вакцинаар устгасан байдаг. Манай улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг, хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг “Үргүй болгодог” гээд бослого гаргаад сүйд болж байсан жишээ бий.
Үүний үр нөлөөгөөр одоо хүртэл манай улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаа хийж чадахгүй явсаар жил бүхэн 160-аад эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар алдаж, 400-450 эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс буруу мэдээлэл тарааж, эсрэг байх улс төрийн сэдэв вакцин биш шүү гэдгийг хэлмээр байна” гэжээ.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Bvh yum uls tor shv de wakstin deer ene hawarjingaa uls tor yawagdana songuuliin hamgiin tom hozor shv de teneg mini
"Үргүй болгодоггүй " л юм бол оруулж ирээд л тэр олон эхчүүдээ аварчихгүй яасан юм б ..??? Бас нэг улс төрждөг худлаа гар байсан юм уу - энэ чинь ...
ЁСТОЙ НЭГ УЛС ТӨРЖДӨГ ЮМ БОЛООД БАЙНА. ЧИНБҮРЭН МИНЬ. ПФАЙЗЕРИЙН ВАКЦИНЫ ТЭЭВЭРЛЭЛТ ХАДГАЛАЛТ ДЭЭР Л ХЭРЭЛДЭЭД УНАНА. БААХАН ВАКЦИН СӨНӨӨСӨН ГЭЭД БАРАГ БӨӨН ЗАРГА БОЛНО. БҮР САНААТАЙ ХОРЛОЛТ ГЭНЭ. ИХ ЮМ БОЛНОО ДҮҮ ХҮҮ.
Үнэн мэдээлэл өгөөд байдаг бол асуудал үүсэхгүй шүү дээ. Дэлхий дээр 2 л төрлийн вакцин амжилттай хэрэгжсэн бусад нь худлаа гэсэн үг юм уу. Ийм байхад хэн итгэх вэ хө.
Улс төржих юу байхав дээ, дарга нар л бизнесээ булаалдаад, биднийг түүндээ ашиглаад л байгаа хэрэг.
энэ эмчийн мэдлэг чадварт эргэлздэггүй ч ЭМЯ ыг далдаас талцуулдаг, залуу эмч нараа муу үйлдэлд турхирдаг хуншгүй нөхөр гэдгийг харсанаас хойш үнэлэхээ больсон. тун харамсалтай
Миний бие, эруул мэндийн асуудал учир вакциныг сонгох эрхтэй, хучээр хийлгэхгуй. Спутник 5 гэж монголчууд еерсдийгее мэдээд хусээд бна, итгэл найдвар нь илуу байгааг анхаарах естой. Хичнээн улс тержуулж оросыг муулавч иргэд еер бодолтой бн шуудээ!
Оросын ард түмэнд итгэж байна. Тэгээд Оросын вакциныг л аваач дээ
Дэлхийн эрүүл мэндын байгуулага зөвшөөрсөн вакцин авах гэхээр орос вакцинийг зөвшөөрөөггүй байдаг тэгээд яахав