сонин mn
КИЕВ. /Ukrinform/. Хар нүх хэмээх тодотголыг хамгийн анх авсан “Cygnus X-1” биет нь урьд өмнө тооцоолж байснаас илүү хүнд масстай гэдэг дүгнэлтийг олон улсын одон орон судлаачдын баг хийжээ. Эрдэмтдийн судалгааны талаар “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.
Өмнө нь “X-1” хар нүх нь нарнаас 15 дахин хүнд масстай гэж тооцоолж байжээ. Харин шинэ судалгаа уг хар нүх хамаагүй хүнд болохыг харуулсан байна. Үүний тулд одон орон судлаачид энэ биет хүртэлх зайг нарийвчлан хэмжиж, өмнө нь тооцоолж байснаас 20 хувиар хол зайд оршиж байгаа тогтоожээ.  
Эрдэмтэд ихэвчлэн ийм биетийн массыг тойрог замын "Gaia" телескопын тусламжтайгаар олж мэддэг байна. Уг телескоп дэлхийн ойр хавийн бараг бүх биет хүртэлх зайг нарийвчлан гаргаж чаддаг аж. 
"Бидний шинэ ажиглалтууд хар нүхний масс манай нарны массаас 20 дахин их байгааг харуулсан. Энэ нь өмнөх тооцооллоос 50 хувиар илүү юм" гэж судалгааны багийн гишүүн, Австралийн Монаш Их Сургуулийн судлаач Элижа Мандел ярьсан байна.
Тэнгэрийн олом /Cygnus/ одны ордноос илрүүлсэн "Х-1" хар нүх нь бидэнд хамгийн ойр орших одны масстай хар нүхнүүдийн нэг юм. Уг хар нүх нь хэдэн сая жилийн өмнө том оддын таталцлын нуралтын үр дүнд үүсжээ.
1964 онд нээх үедээ эрдэмтэд “Cygnus X-1”-ийг рентген цацраг, радио ялгарлын маш тод эх үүсвэр гэдгийг л мэддэг байжээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг