sonin.mn
Унгарын Ерөнхий сайд Орбан өчигдөр буюу 2-р сарын 28-ны өдөр нийслэл Будапешт хотдоо БНХАУ-ын "Синофарм" компанийн үйлдвэрлэсэн коронавирусын  эсрэг вакцин тариулжээ.
Орбан  өмнө нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа:  "Хятадын коронавирусын эсрэг вакцинд маш их найдлага тавьж байгаа" хэмээн өгүүлж байсан юм.
 
Унгар улс одоогоор 5 төрлийн вакцин худалдан авсан байгаа бөгөөд эдгээр нь Хятадын Синофарм, ОХУ-ын Спутник V, Америкийн Prizer болон Германы BioNTech компаний хамтран боловсруулсан вакцинууд аж.
 
Унгар улс 2020 оны 12-р сарын сүүлээс эхлэн коронавирусын  вакцин хийж эхэлсэн бөгөөд Унгарын шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх төвийн  тоо баримтаас харахад 2-р сарын 28-ны өдрийн 8 цагийн байдлаар  677682 хүн эхний вакцинжуулалтад хамрагдаад байгаа ажээ.
Унгарын Ерөнхийлөгч Адэр 2-р сарын 26-ны өдөр мөн Хятадын "Синофарм" компанийн вакцин хийлгэсэн билээ.
 
С.Сарнай