sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ тав дахь үеийн “KF-X” сөнөөгч онгоцныхоо анхны загварыг бүтээж дуусжээ.
 
7.9 тэрбум ам.долларын өртөг бүхий "KAI KF-X" (Korea Aerospace Industries KF-X) төслийг БНСУ 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Цэргийн энэхүү нисэх онгоц цагт 2200 км хурдалж, 2900 хүртэл км зайг туулах чадвартай бөгөөд 7700 кг жинтэй ачаа, “агаар-агаар” ангиллын 10 пуужин болон бусад зэвсгийг тээвэрлэх чадалтай ажээ. 
 
 
Туршилтын эхний нислэгийг 2022 онд хийхээр төлөвлөж байна. Шинэ үеийн сөнөөгч онгоцны гурван загварыг оны эцэс гэхэд бүтээж дуусах бол ирэх оны эхний хагаст дахин гурван сөнөөгчийг угсарч дуусгахаар төлөвлөжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, БНСУ-ын нисэх хүчин 2028 он гэхэд 40, 2032 он гэхэд 80 "KF-X" сөнөөгч онгоц хүлээж авах юм байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг