sonin.mn

 

Ажлын байрны эрсдэл бол зөвхөн ажлын нөхцөл, хувцас, багаж хэрэгслэлээр хангаснаар хэмжигдэхгүй. Ялангуяа Төмөр зам тэр дундаа зорчигчдод үйлчилдэг галт тэрэгний үйлчлэгч нар үйлчлүүлэгч нараасаа хамааралтай эрсдэлтэй нөхцөлд ажилладаг байна. Энэ талаар 2012 оны сүүлчээр болсон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн III хурал дээр Суудлын вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Гал-Эрдэнийн хэлсэн саналыг нийтэлж байна.
 
-Манайд галт тэрэгний 1100 гаруй үйлчлэгч ажилладаг. Гурван ч үйлчлэгч хориотой бараатай холбоотой хэрэгт холбогдон шийтгүүлээд байна. Бизнесийнхэн хүнийг хайрлахгүй, худал үнэн хэлж, хэдэн төгрөг амлаж баавгайн савар, алт, хар тамхи зэрэг хориотой барааг вагонд нуулгадаг. Орон нутгийн зорчигчийн галт тэрэгнээс их хэмжээний хар тамхи илэрсэн.
 
 
Энэ нь урд, хойд хилийн аль нэгээр л орж ирсэн байж таараа. Галт тэрэгнүүдэд хяналтын рентген камер тавибал энэ нөхцөл байдал үгүй болно. Хамгийн эрсдэл өндөртэй Замын-Үүдийн галт тэрэгнээс эхлэн камер тавих ажлыг хийх хэрэгтэй байна. Замын даргад энэ асуудлыг тавьсан. Үйлчлэгч нараас маань Хятадын хуулиар цаазаар авахуулчих вий гэж санаа зовох юм.
 
Эх сурвалж: “Хөдөлмөр”