sonin.mn

Орчлон ертөнц нь цахилгаан, соронзон болон таталцлын гэдэг чандмалсан хүчээр тодорхойлогддог, эрчимт мэдээллийн (энергийн) түгээмэл нэгдэл билээ. Эрчмийн тэнцвэр дээр орших Орчлон ертөнцийн (3амбуулин хорвоогийн) зүй тогтол нь ухаант амьтны дээд төрөл хүмүүний танин ухаарч, шинжлэн судлах үйлээр үгний учиг, тооны зангилаагаар илэрхийлэгдэх ажээ.

 

Соёл иргэншлийн хөгжил, нийхэм ахуйн төлөвшлөөс улбаалан Өрнө, дорнын аж амьдралын хэв маяг, танин мэдэхүй, сэтгэлгээний ялгаа үүсэж, гүн ухааны хувьд өрнийнхөн макро-микро ертөнцийг судлаж, харин дорныхон хоосон чанар  "үлэмжийн хязгааргүй"-г нээж (эдүгээ цагийн хэллэгээр нано) баяжуулан, ахуй амьдралдаа хэрэглэж иржээ.

 

Энерги нь тодорхой болон тодорхой бус хэлбэрт, арилам хугацаанд (арилам гэдэг нано хугацаа нь секундыг тэрбум хуваасан нэгж) шүтэлцэн оршихын физик хэлбэрийн нэгэн тод илрэл бол авиа юм. Авиа, үгний хэлбэлзлэл давтамж, долгионы уртад дүйцэх тодорхой энергийг агуулдаг. Амьд ертөнц үүсэхээс өмнө дүнсгэр замбуулин хорвоод гол, мөрөн, хүрхрээний харгиа нүргээ, далай, тэнгис, мөрний эрчит давалгаа, уулсын улих салхины исгэрээ авиа цоорлох, цуурлах хэлбэрээр оршиж л байсан нь мэдээж.

 

Авианы өтгөс бол дохио зангаа байсан нь илэрхий бөгөөд харин анзааргагүй илэрдэг өөр нэг хэлбэр нь зуршлагаар үйлдэгддэг дуу, санаа алдалт, мэгшилт билээ. Унаган байгаль орчиндоо зохицон, эрхшээлд нь амьдарч асан хүй нэгдэл, нүүдэлчин хүмүүсийн хөгжлийн явцад бөөгийн мөргөл үүссэн нь төрлөхийн зөн билгээ хадгалан, давамгай хөгжүүлсэн хүний сансар огторгуй, эрхэс тэнгэртэй харьцах онцгой чадварын илрэл байж.

 

Туульс хайлах үзэгдлийг бөөгийн дуудлагын нэгэн төрөл гэлтэй. Хөөмий, уртын дууны шуранхай, чонын улиа ч ялгаагүй унаган байгалийн төрлөх авиа, үг хэл бөгөөд Монгол нутгийн содон тод, сонгодог эгшиг билээ. Монгол хэлний авиа зүй бол үнэхээр агуу болохоор монгол хүн гадаад хэлийг хялбархан сурдаг, зөв чиг дууддаг. Авиа сүлэлдэн эрчлэгдөсээр үг үүссэн нь дамжиггүй бөгөөд үг хэл бол ид шидтэй мөн жидтэй эрчимт энергийн үүсгүүр эх булаг юм.

 

Тэр тусмаа яндашгүй монгол бичиг нь нүргэлэх тэнгэрийн дуу, аянгын гялбаатай Азийн цээжинд Мөнх тэнгэрээс босоогоороо буусан агуулга, хэлбэрийн төгөлдөршил, авианы бичиг билээ. Монгол бичгийн эртний нэг хэлбэр бол шүтдэг амьтнаа дүрсэлсэн хадны сүнслэг зураг болон тэнгэрийн тамга. Энэ бүгд сүлд бэлэгдлийн тэмдэг хэлбэртэй, томъёоллын агуулгатай дүрслэлийн нэгэн гайхамшиг, сэтгэлгээний илэрхийлэл юм.

 

Үгийн хамгийн их эрчимтэй илэрхийлэл бол утга зохиолын төрлүүд дотроос яруу найраг юм. Учир нь мөр, шад болгонд нь гүн ухааны хослол айг шигтгэсэн, хэлбэрийн хувьд тэгш хэмтэй, үүсэл хувиралаа орон зай, цаг хугацаанд хадгалсан төгөлдөр амьд бүтэц юм. Суут яруу найрагчдын тунгаамал бүтээлийг уншихад тэдний сэтгэл зүрхний бэл бэнчин, ухаарал, гэгээрлийн цар хүрээ нь тэнгэрийн онгод шүншиглэгдсэн гэрэлт элч гэдгийг батлан харуулдаг.

 

Цахилгаан, соронзон орны үүсгүүр(антен) төдийгүй хүлээн авагч(локатор) болох Хүн хэмээх бодгалийн хэлсэн үгний эерэг болон сөрөг долгион хэлбэлзлэлийн энерги нь ертөнцийн энергийн эрч, тэгш хэмтэй зохицон бадарч, бадамлан үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, нарны алтан цацраг, сарны мөнгөн туяа. эрхсийн аниргүйн гялбаанд саагдаж. түрэгдэж амьдардаг хүний сэтгэлийн дотоод гэрэлт ертөнц бол үлэмжийн хязгааргүй чанар.

 

Үүнээс үүдэн хүн бол цахилгаан, соронзон, таталцлын орны нөлөө эрхшээлд орших сэтгэлийн амьтан гэдэг билээ. Хавар яргуй нүдлэх цагаар, намар шувууд буцах үед хүний сэтгэл дэгэлзэж, гэгэлздэг нь хүйтэн, халуун урсгалын цахилгаан соронзон орны үйлчлэл буюу сансар огторгуйн нөлөөлөл юм. Ийм болохоор монгол хүн эх унаган байгаль, тэрс уур амьсгал, эрчимт дөрвөн улирлынхаа орчилд өсөж төлөвшин, сэтгэлгээний холч, гүнзгий, хурдтай чадварыг удамлан тээж, дотоод тэсрэлттэй сэтгэлгээг гадаад дөлгөөн тайван араншингаар сүлэн, тэнгэр, газрын савсалганд сэлбэгдэж, өдөөгдөж амьдардаг аж.

 

Үгээр илэрхийлэгдсэн сэтгэлийн эрчим нь өдөр тутмын үйл явцад бодит тодорхой тусаж нөлөөлдөг болохоор "Амны билгээс ашдын билэг" хэмээх сургаал үүссэн нь тодорхой. Ерөөл, тарнийн сургаал хэллэгийн өндөр эерэг эрчим нь хувь хүний энергийн түвшний ертөнцтэй сүлэлдэн улам эрчимждэг болохоор "Санаа зөв бол заяа зөв"-өөр залагдаж байх бүрэн боломжтой юм.

 

Аливаа хүний хүйн төрлөх хэл гэдэг бол ээжийнхээ алтан хэвлийд үүсч торнихоосоо энэрэл бүүвэйн дууг лугшин мэдэрч, сонсож, дасаж дархлаажин хөгжсөн авиа, долгионы бодит эрчим болохоор оюун санаа самуурсан үед ч хадгалагдан үлддэг, харин төрмөл бус, сурмал хэл сарнидаг гэдэг билээ. Төрийн шагналт, нэрт яруу найрагч З.Дорж "Хэл, хил, мал гурваасаа салбал Монгол эмгэнэлтэй" хэмээн уриалан, хурайлан тэмцэж байгаа нь угсаатан оршихын үндсийн үндсийг сануулан,сэнхрүүлэн байгаа холч үйлс мөн.

 

Манай ард түмэн "Төрсөн өдриин төөрөг, гарсан өдрийн гариг мэднэ" гэдэг гүнзгий утгатай хэллэгтэй. Хүн хөрст дэлхийн амьтан гэхээсээ шидэт сансар, хязгааргүй огторгуйн амьтан гэлтэй. Хүний биеийн 98-99 хувь нь устөрөгч, хүчилтөрөгч, нүүрстөрөгч ба азот зэргээс бүрэлддэг бөгөөд энэ элементүүд огторгуй ертөнцөд газрын шимт хөрснөөс хэдэн арав, зуу дахин их агуулагддаг.

 

Энэ нь хүний хутгийг олж төрөхөд сансар огторгуйн нөлөөлөл давуу байж, сэтгэл зүрх, ухамсарын үндэс гарвал нь сансар огторгуйтай нягт холбоотойн илрэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Цацарсан гэрэл нь эх дэлхийд маань наймхан минутын дараа үерлэн бууж, амь, амьдарлыг тэтгэж байдаг, хамгийн ойрхон од болох нар л гэхэд устөрөгч болон гелийгээс тогтдог.

 

Ер нь хүн ч гэлтгүй усан хээлэндээ эхтэйгээ нутаг арилжсан унага хүртэл биеэ олдсон нутгаа тэмцэн гүйх, унтаж ичих амьтад улирлын цаг нарыг тандан, усны шувууд чиг, цаг зүгээ алдалгүй нүүдэллэдэг нь амьтны төрлөхийн зөн билгийн тод илрэл. Монголчууд сэтгэлийг зүрхэнд оршдог гэж үздэг бөгөөд боловсролоос дээгүүр үнэлж ирсэн нь "Муу сэтгэлтэй хүнд эрдэм бүү зааж өг, мухар үхэрт худагны ам бүү үзүүл" гэдгээс илэрхий юм.

 

Хүн сэтгэлийн амьтан болохоор сэвтэх нь шувууны өндөг сүүдэрт хиртэх лугаа маш эмзэг тул "Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг" гэдэг үг гарсаныг ч үгүйсгэх аргагүй ээ. Амьтан, хүний дуу хоолой ярианы спектри 20 герцээс 20000 герцэд хэлбэлзэх энергийн маш өргөн хүрээ далайцтай орон зайд оршдог боловч, хүн ахуйн тав тухыг эрхэмлснээр сонсох. харах, амтлах, үнэрлэх, мэдрэх чадвар нь амьтнаас дорой, хязгаарлагдмал болжээ.

 

Эдүгээ хийж бүтээх бус хэрэглээг эрхэмлэж шүтсэн хүн сүрэг хурдтай өсөн үржиж, хүрээлэн байгаа байгалийг төдийгүй хэлний хувьд ч сүйрүүлж байна. Хэрэглээний боол болсон хүний сэтгэлийн экологи (ариун чанар) ээдэж эвдрэн, "Ёстой аймаар гоё, ёо ёо, Чи ёстой тэгж харагдаач, Хөөе хулгайчаа" гэх мэт этгээд үг хэллэгээр ярьж, сөрөг энерги ялгаруулан, тухайн цаг хугацаанд сөрөг орон зайг хуримтлуулж улмаар ахуй амьдралд ч сөргөөр нөлөөлж байна.

 

Хүн болон нутаг усны оноосон нэр их нарийн учир жанцантай бөгөөд бурхан, лус савдагийн бэлэг, хишиг ч гэдэг. Гэтэл өөрийн нэр алдрыг дуудахдаа хэлээ хазан, үгээ эвдэн байж Эба, Ока, Тэмка ч гэнэ үү ?. гоё чамин, эгшиглэнтэй нэрлэж дуудаж байгаа юм гэнэ.

 

Аливаа үгийг хэлэхдээ шатрын хэд хэдэн нүүдлийг урьдчилан хардагийн адил сайтар тунгааж, холч гүн утгатай, оновчтой, яруу сонсголонтой илэрхийлдэг сайхан уламжлалтай өвөг дээдсийн үр удам Монголчууд бид эх хэлээ тамтаглаж, эгшиглэнт яриа хөөрөөгөө гээж, ерөөж байгаа нь харааж, егөөдөж буй нь заналхийлж, ярьж байгаа нь хэрэлдэж байгаа юм шиг байх нь үнэхээр харамсалтай.

 

Эзэн Чингэс хааны "Санааг ану авбаас, Бие инү хаа холдох" гэсэн үгийн чанд утга нь сэтгэлийн амьтан хүний язгуур чанарыг танин ухаарсаны илэрхийлэл, хөвчин их дэлхийд оршин амьдрах арга, билгийн гүн ухаан ажээ.



Нэгэн зүйл цэг тэг таслал

Уран гоёмсог өлзий, угалз, бурханы билэг тэмдэг, огторгуй ертөнцийн ай савын эргүүлэг, од гаригсын хас хэлбэрийг тогтоон ажиглаж, тунгаан анзаарвал гол төлөв мөнхийн хөдөлгөөнд орших үсэг, тоо л харагддаг билээ. Үсэг ба тоон цифр нь эрчимт ертөнцийн аливаа үзэгдлийг мэдээллээр илэрхийлж (дуудах үсэг авианы хэм ай, геометрийн дүрсүүдээр), хадгалж , дамжуулдаг олонлогийн анхдагч элемент гишүүд юм.

 

Үүний зэрэгцээ тоо болон үсэгний хосмог нь эрчимээр гурамслагдан харилцан сүлэлдэж, сүлжигдэн уяхан цэнхэр, эгшиглэнт замбуулинг чимэн оршдог байна. Орчлон, сансар хорвоо гэдэг үндсэндээ үсэг ба тооны үүсэл, хувиралын амьд орон зайд, цаг хугацааны мөнхийн хөдөлгөөнд оршдог болох нь илэрхии. Too ба үсгийг бурханы бүтээл гэлтэй, учир юу гэвээс шашны судруудаас суут математикч Пифагор аравтын тоон системыг авч ашиглан мөн яруу найрагч Гёте "Фауст"-ийг туурвихдаа эхлээд үг байсан гэж тэмдэглэжээ,

 

Ийм чиг үр дагавар, шалтгааны учраас Эзэн Чингэс хааны айлдсан "Үгийн сайн нь too" гэсэн агуу зүйрлэлээр бол "Үсэгний сайн нь тоо, тооны сайн нь үсэг, үржвэр зохирол нь эрчимт, эргэлдэгч огторгуй дэлхий " гэж хэлж болох талтай юм. Тухайлбал гурвын тоо (3) ба (3) үсэг, мөн тэг (0) болон (О) үсэг, зургаа (6) ба жижиг(б) үсэг, (9) тоо ба бичмэл жижиг(д) үсэг гээд л цэг(.) болон таслал (,) гэх мэт.

 

Аравтын тоон системыг бэлэгдлийн үүднээс авч үзвэл: Цэг( )-үлэмжийн хязгааргүй, тэг (0) цэгээс үүссэн цагираг. таслал ( , ) угалз, нэг(1) хас хөдөлгөөний үүсэл болон өрөөсөн гуя. хоёр (2) хөдөлсөн хуйлралын бэлэгдэл. гурав (3) угалзан хуйлрал, бичмэл дөрөв (4) хас тэмдэг, тав (5) эргэлттэй хас. зургаа(б) болон ес (9)-ийн хосмолжсон жаран ес нь (69) ертөнцийн нар зөв хуйлрал бөгөөд гариг ертенцийн агшилт болон тогтворжия-харин ( 96) бол ертөнций-нар буруу хуйлрал болс-огторгуйн тэлэлт, бичмэл долоо (7) хас тэмдэг, найм (8 цэгээр нийлсэн хосмол ертөнц гэж төсөөлөх боломжтой санагдана.

 

Арав хүртэлх тоо хэдийгээр арифметикийн дөрвөн үйлдэлтэй болов чиг угтаа нэмэх( нэмэх, үржих) болон хасахаас(хасах. хуваахаас) л тогтдог билээ. Бүхэл, бутархай тоо болон үсгийг дуудах ай, уянга авиа бол энергийн орших тодорхой болон тодорхой бус хэлбэртэй нэгэн адилаар бутархайгаас бүхэлд, айгаас уянгад шилжиж буй нь тооноос чанарт шилжих, тэгш хэм, эсрэг тэсрэг үзэгдлийн гүн ухааны хосмолжил бөгөөд өөр хоорондоо хүйн амьд далд холбоо, харилцах гүн нөлөөлөлтэй юм.

 

Эерэг ба сөрег тоо бол тэгш хэмтэй гэрэл сүүдэр, тольны дүрс тусгал адил бөгөөд мөнхийн хөдөлгөөнд оршдог. Too цифрын энэ чанаруудыг ашигласан мэргэ төлгийн хэлбэрүүд элбэг(чулуу таслах, зоос гүйлгэх) харин үсэг авианы хувьд тарни, мэгзэм, ерөөл, хараал ...


Too улмаар хөгжин шинжлэх ухааны хаан математикийг, харин "үсэг-үг- хэл" сэтгэлгээний соёл урлагийн ертөнцийг бий болгожээ. Үүнээс үүдэн тоо болон хэл гэдэг нь зоосны хоёр тал, соронзонгийн туйлууд лугаа нэгдмэл хууль болох үлэмжийн хязгааргүйг илэрхийлдэг бөгөөд өөр хооронд нь салган, судлах боломжгүй хосмол амьд ухагдахуун ажээ.


Ж.Баатархүү

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”