sonin.mn

-2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна.


-Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.


-Насанд хүрсэн хүмүүсийн дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү "ой дурсамжийн цохилт"-од бүх дурсамжийн 60% орчмыг эзэлж ч болзошгүй байдаг байна шүү.


-Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог гэнээ. Судлаачид beta blocker хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг цоожлох ажээ.


-Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд 7 төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ зөвхөн 20 секундэд.


-Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэт-гэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд ингэхдээ мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг байна.


-Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд prosopamne-sia гэж нэрлэгддэг юм байна.


-Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санам-жийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг тус идээг хэрэглэсий маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.


-Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.


-Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2,5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх нь.


-Дэлхий дахинаа нэрлэдэг Шинжлэх ухаан гэдэг үг нь латинаар МЭДЛЭГ гэсэн утгатай.


-Үнэндээ хүн 12 цагийн дотор хоол идэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг.


-Бидний биед тархины эсүүд хамгийн удаан амьдардаг бөгөөд бүхий л амьдралын турш тантай хамт байдаг.


-Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.


-Сугар гариг бол манай нарны аймгийн бүрэлдэхүүнээс хамгийн халуун нь бөгөөд гадаргуу дээрээ Цельсийн 450 хэмээс ч илүү халуун байдаг.


-Хэрвээ эрдэмтдийн мэдэгдэл үнэн гэж үзвэл огторгуйд ойролцоогоор 50 000 000 000 гаруй ГАЛАКТИК байдаг ажээ.


-Дууны хурд усанд агаараас дөрөв дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь усанд агаараас хурдан тардаг.


-Хамгийн осолтой нээлт нь богино долгионы зуух байжээ. Энэхүү нээлтийг судлаач нь халаасандаа шоколадтайгаар радарт алхаж орсноор санаагаа олсон гэнэ.


-Үнсэлцэх үү эсвэл гараа барих уу? Биднийг үнсэлцэхэд гараа барьсанаас илүү их нян дамждаг байна.


-Манай дэлхийн дагуул cap бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ.


-Дэлхий дээр тохиож байсан хамгийн халуун үе бол 1922 онд Ливи улсад Целсийн 58 хэм хүрч байсан тохиолдол аж


-Харин хамгийн хүйтэн нь 1983 онд Антрактид тивд -89,6 хэм хүрсэн байна.


-Манай дэлхий дээр байдаг зарим амьтан тархигүй байдаг. Жишээ нь одон загас огт тархигүй гэнэ.


-Австрали тивийн бэлгэ тэмдэг гэж болох имж хэмээх амьтанд алхах чадвар байдаггүй.


-Бидний нүдний хэмжээ төрөхөөс аваад үхэх хүртэл огт өсч, жижгэрдэггүй байна. Өөрөөр хэлбэл насан туршдаа хэмжээ нь ижилхэн байдаг. Харин чих болон хамрын харьцаа адилхан өсдөг байна.


-Зөвхөн хүн л дээшээ харж унтаж чаддаг.


-Бидний тархины бүтэц биенээсээ төдий л ялгаагүй. Энэ нь тархины 80 хувийг ус эзэлдэг гэсэн үг юм.


-Хүний биенд агуулагдан, ашиглагдах хүчилтөрөгчийн дөрөвний гурван хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг байна.


-Матар идсэн амьтнаа бүхлээр нь залгидаг нь зөвхөн хооллохын тулд тэр биш аж. Тэрээр хүнсээ усанд илүү гүн шумбах "хэрэгсэл" болгон ашигладаг байна.


-Хүн төрөлхтөнд хорт хавдар хамгийн их сүйрэл авчирдаг байхад махчин загас хорт хавдар тусна гэсэн асуудал огтхон ч байдаггүй,


-Та гайхаж магадгүй шүү Өчүүхэн жижиг шумууланд биднийхээс олон буюу 47 шүд байдаг байна.


-Шоргоолж үргэлж л ажиллаж байдаг. Энэ нь түүнийг хэзээ ч унтддаггүйг илэрхийлэх юм.


-Харх бол үнэхээр хурдзн үрждэг амьтан. Хоёр хархнаас жилд дунджаар нэг саяас илүү гөлчгий гаргадаг байна.


-Бидний гарын хумс хөлийн хумснаас даруй дөрөв дахин хурдан ургадаг.


-Хамгийн халуун температурын тухай дээр ярисан бол зохиомлоор гаргасан хамгийн халуун нь Цельсийн 511 000 000 хэм юм. Үүнийг АНУ-ын Нью Жерсийн Токамак Фушин Реокторт үүсгэсэн байна.


-Хар салхины хүч нь үнэхээр гайхалтай бөгөөд жирийн хүчтэй хар салхи 8000 томоохон дэлбэрэлтийн хүчтэй тэнцдэг.


-Цагаан баавгай удаан, тарган мэт харагдаж байж болох юм. Тэгвэл үнэн хэрэгтээ тэд цагт 25 км хурдтай гүйж, 1.8 метр өндөрт үсэрдэг аж.


-Шумуулнууд эмэгтэй хүнд илүү дуртай байдаг бөгөөд дааврын үнэрт илүү дурладаг ажээ.


-Анаашийг яагаад дуу гаргадаггүй юм бол гэж гайхаж байсан уу? Шалтгааныг нь хэлье. Энэ амьтанд дуу хоолой гаргах ямар ч эрхтэн байдаггүй аж.


-Ром болон Грекийн эртний домогт Бурхдыг янз бүрээр нэрлэсэн байдаг. Тухайлбал нарны аймгийн гаригуудын нэрс ч түүнд багтсан байдаг. Сонирхолтой нь дэлхий бол Бурхадын нэртэй адил биш гариг юм.


-Жил нэг өдрөөс бага байдаг гээд бодоод үз дээ. Буд гаригийн нэг өдөр дэлхийн хоёр жилтэй тэнцдэг. Тиймээс Буд маш удаан эргэдэг аж. Тус гаригийн нэг талд 88 өдөр л нар тусдаг байна


-Биднийг гэрэлтүүлэх нар агуу том гэдгийг батлах бас нэгэн баримт бий. Нар нь өдөр бүр 360 сая тонн материалаа алдаж байдаг.


-Та үргэлж л өндөр болохыг хүсдэг, тийм үү? Тэгвэл сансрын нисэгчид дэлхий дээр буцаж ирэхдээ таван см өссөн байдаг гэнэ шүү.


-Яагаад нэг баллон ус 3.8-хан кг байдаг билээ гэж та гайхаж байсан уу?


-Маш олон хүн үгүй гэж хэлж магадгүй. Гэхдээ халуун ус хүйтэн уснаас ч илүү хурдан хөлддөг.


-Альберт Эйнштэйн бага байхдаа ярианы бэрхшээлтэй нэгэн байжээ.


-Арслангууд бол үнэхээр гайхалтай анчид. Тэд зөвхөн тооцоолж, байлсан ангаа л барьдаг гэнэ.


-Метан бол хамгийн хүчтэй хүлэмжийн хий.


-Тун саяхан эрдэмтэд нарны аймгаас гадна 20 гаригийг нээн илрүүлжээ.


-Хүний бүтээсэн тээврийн хэрэгслүүдээс сансрын хөлөг хамгийн хурдан нь. Ойролцоогоор 40 000 км/цаг хурдтай явдаг байна.


-Та толгойгүйгээр амьдарч чадах уу? Хэрвээ та бид жоомны оронд байсан бол толгойгүйгээр есөн өдөр ямар ч байсан амьд явна шүү.


-Хүн үү эсвэл нялцгай биетэн үү? Бид 98.4 хувийн ДНК-гаа хуваалцдаг гэдэгт итгэх үү. Их санагдаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас 70 хувийн ДНК-гаа нялцгай биетэнтэй хуваалцдаг байна.


-Хүн Рок хөгжмийг хамгийн анх сонсоод гайхалтай дуртай болж салж чаддаггүй болно эс-вэл огт эсрэгээр үзэн яддаг аж.


-Дундаж эрэгтэй хүний тархи дундаж эмэгтэй хүний тархинаас (1.4-1.25 кг хүртэл том байдаг)


-Дэлхий дээр хүн л ганцаараа уйлдаг амьтан биш гэнэ. Аварга том заан ч гэсэн уйлдаг төрөл ажээ.


-Цагаан баавгай төгс хулгайч ч байж болох юм. Учир нь тэдний арьсны цаана байх эд зүйлсийг хэт яагаан туяаны камер ч илрүүлж чаддаггүй гэнэ.


-Харх бол хамгийн хурдан дурлалцдаг амьтан бөгөөд цагийн дотор 122 удаа хурьцал үйлдэж чаддаг байна.


-Солгой гартнууд бага цөөнх байдгийг бид мэднэ. Харин тоон үзүүлэлтээрээ дэлхийн хүн амын 88 хувь нь баруун гартай байдаг.

 

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"