Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын стандартыг Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 38 дугаар тушаалаар баталсан. Засгийн газрьш хэрэгжүулэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг унаач хүүхдийн хамгаалалтын хувкас, морины хэрэгсэдд тавих стандартыг боловсруулж, СХЗГ-ын дэргэдэх Биеийн тамир, спортын стандартчиллын дэд хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж Стандартчиллын үндэсний зевявлийн 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан байна.

Уг стандартыг энэ оны хоёрдугаар еарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ. Стандартад тусгаснаар унаач хүүхэд малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал зэрэг зориулалтын хэрэглэлтэй байх ёстой. Харин морины хэрэгсэл болох эмээл, дөрөө, хазаар, ташуур зэргийг заавал хэрэглэх стандартыг тогтоож өгчээ.


Эх сурвалж: "Булганы мэдээ" сонин