sonin.mn

 

Харьд одож соёл урлагийн менежментийн чиглэлээр номын дуу сонсоод ирсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ "Монголын тухай" нэртэй өөрийн бие даасан тоглолтыг саяхан хийсэн.
 
 
Харин энэ тоглолт нь түүний нийтийг хамарсан сүүлийн тоглолт гэнэ. Учир нь мань хүн харьд одож хэдэн жил номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан эрдэм номынхоо ид шидээ олон түмэнд харуулж удирдах ажил хийх юм гэнэ.
 
 
Бүүр улс төрд хүч үзэхэд буруудахгүй гэж бодож байгаа хэмээн хэлж дуулдана лээ. Тэгэхээр удахгүй их улс төрд нэр нь дуулдвал гайхаад байх зүйлгүй болж таарч байх шиг. За тэгээд эр хүн зоригтой бол чоно яана гэдэг билээ дээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”