sonin.mn


"Коллаген нь уургийн нэг төрөл. "Уураг"-ийг ихэвчлэн хоол хүнстэй холбон тайлбарладаг. Үнэндээ хэд хэдэн төрлийн уураг байдаг. Уураг нь молекулын гинжин холбооноос бүрдэх бөгөөд нүүрстөрөгчийн болон органик гэсэн төрөл байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын элементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчлүүдээр баялаг уураг юм. Уураг нь маш олон биохимийн процессыг хөнгөвчлөх ба бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг бүрдүүлж өгдөг.

Коллаген ямар үүрэгтэй вэ?

Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөөлен эдийн холбоосыг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40 хувь, арьсны 75 хувийг энэхүү коллаген уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам бие дэх коллагений хэмжээ багассанаар өвчин, шархны эдгэрэлт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг.

Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25 наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5 хувь багасдаг. Ингэснээр бид 40 нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагений хэмжээний гуравны нэгийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин шарх эдгэхдээ гуравны нэг хувь илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг.

Коллеганийг хоолтой адил нэмэлт тэжээлээр нөх

Бид алдагдсан эрч хүч энергиэ хоол идэн олж авдаг шиг, жил ирэх бүр багасаж буй коллагенаа сэргээн нөхөж байх хэрэгтэй. Хүмүүс энэ асуудлыг коллагентай тос, түрхлэг, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт олон аргаар шийдэх гэж оролддог. Энэ нь хэрэглэж эхэлсэн яг тухайн цаг үедээ жаахан үр дүн үзүүлэх боловч зардал ихтэй цаашдаа үр дүн муутай арга.

Хамгийн үр дүнтэй арга нь хоолтой адил нэмэлт тэжээлээр алдагдаж буй коллагенаа дотроосоо нөхөж авах явдал юм. Ходоодонд боловсрогдсон коллагенийг бидний цус хэрэгтэй эд эрхтэнд хүргэж өгнө. Зөвхөн арьс сайхан болсноор бид залуу болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Коллагений бэлдмэлийг хэрэглэснээр үүнийг зогсоож чадахаас гадна таны булчин хэвийн хэмжээндээ очно. Мөн таны үс, хумс эрүүлжиж мэдэгдэхүйц хурдан ургах болно.

Д.Пүрэв
Эх сурвалж: "Ган зам"