sonin.mn

Айлын ганц хүү коллежоо төгсөх дөхжээ. Олон cap хичээсний үр дүн нь сайн гараасай гэсэн эцэг хүүгийнхээ шалгалтыг залбирлаараа дэмжиж байв. Ганц хүүгийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн аав нь коллежээ төгсөхөд нь өгөх бэлгээ сонгохдоо, авахыг хүсдэг зүүлийг нь бэлэглэхээр шийджээ. Төгсөлтийн өдөр бүх эцэг эхчүүд хүүхдүүддээ баяр хүргэхээр ирсэн байлаа.

Багахан хайрцаг барьсан аавыгаа хүү нь тэврэн аваад коллежоо төгссөнөө баяртайгаар дуулгалаа. Хэмжээлшгүй ихээр баярласан аав нь хүүдээ хайрцагтай бэлгээ өгчээ. Хүү хайрцгийг задлан үзвэл хавтсан дээр нь өөрийнх нь нэрийг алтан үсгээр сийлсэн библийн судар байв.

Хүүгийнхээ царайг хувьсхийн улайхыг хараад эцэг нь үг хэлэх гэтэл хүү "Таны надад зориулж байгаа бүхэн чинь ердөө л энэ библи юм уу? " гэж хэлээд аавынхаа үгийг ч сонсолгүй бэлэглэсэн библийг нь чулуудчихаад яваад өгчээ. Олон жил өнгөрсөн байлаа. Амжилттай яваа бизнесмэн залуу өөрийн гэсэн хань ижил, үр хүүхэд, сайхан орон байртай хэнээс ч дутахгүй амьдарч байв.

Гэсэн ч түүнд хөгшин настай эцэг нь аргагүй үгүйлэгдэж байсан юм. Төгсөлтөөсөө хойш нэг ч удаа аавынхаа барааг хараагүй хүү гэр рүүгээ цахилгаан утас илгээж, очих тухайгаа дурджээ. Харин аавыг нь аль хэдий нь нас бараад бүх хөрөнгөө хүүдээ үлдээсэн тухай зурвас л буцаж ирлээ. Залуу яаравчлан гэртээ очив.

Аавынхаа гэрт орж ирээд тэрээр маш их гуниглаж, сэтгэл зүрх нь өвдлөө. Тэгээд аавынхаа хэрэглэж байсан бүхий л эд зүйлсийг эмхэлж эхлэв. Энэ үед түүний гарт цоо шинэхэн, алтан үсэгтэй библийн судар таарчээ. Яг л түүний хаяад явсан тэр л янзаараа байлаа. Залуу нулимстай нүдээр номоо дэлгэн, хуудсуудыг аажуухан эргүүлж үзтэл арын хавтаснаас нь туузаар чимэглэсэн машины түлхүүр газар унах нь тэр.

Түлхүүр дээр машин болоод өөрийнх нь нэр сийлээстэй байх бөгөөд ард нь "Аавынхаа сэтгэлд үргэлж бахархал болж явдаг хайрт хүүдээ.. .Ааваас нь" гэж сийлсэн байжээ. Хүн та амьдралаа аз жаргалтай байлгая гэвэл эргэж хараад гэмших зүйл битгий хийгээрэй. Бодлогогүй хийсэн үйлдэл хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй нь лавтай.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"