Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн насруугаа эргээд нэг очоодохооч, хүмүүс минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас... Анхны цас шиг цав цагаан хүсэлдээ нисч явсан үе...
Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь... Харин... Монгол цус судсанд нь буцалж, Монголоо гэсэн ээнэгшил сэтгэлийг нь эзэмдэн таны, бас миний хүүтэй адил хэнд ч буруугүй нэгэн залуу нуурандаа хүрэлгүй жигүүрээ буудуулсан ангир мэт хүний нутагт ганганан байна. Гэхдээ бидний Монголын зөв бодол, зөв сэтгэлээр дутаж байна...
Одоогоос хоёр сарын өмнө Монголын чөлөөт сайтуудын нэг www.cekc.mn хуудаснаас нэгэн ил захидал олж уншаад захидлын мөрөөр удаан хайсны эцэст энэ хүүтэй ярилцах болсон юм.
"Үхэл эсвэл амьдрал" гарчигтай тэрхүү ил захидалд хүү өөрийн хүсэл мөрөөдөл, өвчин шаналалаа бичиж сэтгэлийн дэм хайн, ганцаардсан сэтгэлээ бичсэн байсан боловч дээрх холбоос дээр үлдээсэн монголчуудын сэтгэгдлийг уншаад "яана даа" гэдэг бодол төрснөө нуух юун.
Өвчиндөө шаналсан хүүд биш сэтгэлийн хоосролоо эрээ цээргүй харуулсан хүмүүсийн "өвчлөлд" хүү хэчнээн шаналсныг хараад ийн харууссан билээ. Аавын ээжийн сайн хүү байж хичээл номоо хичээнгүйлэн сурч ирсэн энэ хүү "хээрийн галуу нисэн үл хүрэх газар луу" дунд сургуульд байхдаа явжээ.
Найзуудынхаа хувьд эелдэг тусч энэ хүү бусдаас илүүг ухаарч мэдрээд ихийг хийх хүсэл мөрөөдлөөр эх нутгаа орхисон байна. "Таван хэмжээст ертөнц" булангийнхаа зочноор урьж ярилцлага авах тухайгаа эхлээд хэлэхэд "Эгч ээ би танаас нэг юм асууя. Монголд гэгээлэг зүйл хэр их байдаг вэ?" гэж асуув.
Хариулж амжаагүй байхад минь тэр "Дотроосоо гэрэлтэх хүн хэр олон бэ?" гэж дахин асуусан юм. Өвчиндөө биш тэс өөр зүйлд сэтгэл нь зовж байгаа хэрэг шүү. Монголчуудын дотроосоо гэрэлтэхэд л илүүтэй санаа нь зовнисан энэ ухаалаг хүү хэн бэ?
Багаасаа элэгний вирус тээж улмаар элэгний хорт хавдраар өвдөж, Хятад улсад осолд орсноосоо болж анхны тусламж авахдаа бохир тариураас ДОХ-ын вирус авч цэл залуухан насандаа аймшигт өвчнөөр эд эс бүхнээ дотроосоо идүүлж байгаа хорин гуравхан настай залуу.
Долоо хоногт гурван удаа цусаа сэлбэж, жилдээ 9000 ам.долларыг эмчилгээндээ зарцуулж, өвчин намдаагч эм тариагаар өдөржин бөмбөгдүүлж, хүндэрсэн үедээ хиймэл амьсгалаар хүчээр амьсгалж байгаа хэдий ч Монголдоо очиж хүссэнээ хийхсэн, Монголчууд намайг зөв ойлгох болов уу, яадаг бол гэдэгт л илүүтэй зовниж байгаа нь ярилцах явцад мэдрэгдэж байлаа.
ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл Монголд л илүүтэй байдаг гэнэ. Яаж яваад энэ өвчнийг олсон ч бай жаахан уужуу бодоход зайрмаг идээд хоолойгоо өвтгөж, даарч яваад ханиад хүрэхтэй л адил хэлж ирдэггүй өвчин юмсанж уг нь.
Монголынхоо хөдөө очиж нэг хонохсон
"Би дэлхий дээрх ДОХ-той бас хавдартай хамгийн сүүлийн хүн баймаар байна" гэсэн энэ залуутай ярихад өрөвдөхөөсөө илүүтэй ухааныг нь биширч байсан юм. "Монголд очоод хийх дөрвөн ажил байгаа.
1.3алуусын боловсролыг дэмжих холбоо байгуулах,
2. Гэр хорооллын иргэдэд туслах олон улсын төсөл хэрэгжүүлэх,
3. Монголын их сургуулиудад очиж илтгэл тавих,
4. Монголын хөдөө очиж сайхан хонох / хамгийи хүсч байгаа зүйл/" хэмээн чаталж, удахгүй сонинд маань ярилцлага өгөхөөр тохиролцсон хүн 14 хоног цахим ертөнцөд тааралгүй таг болов. Тэгсний эцэст намайг байхгүйд цахим ертөнцөд ороод англиар " Эгч ээ, сонингийн нийтлэлийн тухайд уучлаарай.
Одоо надад ямар ч хүсэл мөрөөдөл алга аа. Хөл дээрээ босч чадах эсэхээ мэдэхгүй байна. Надад бүх юм хоосон утгагүй санагдаж байна. Амьсгалын аппараттай олон хоног байсан болохоор танд бичиж чадсангүй. Би одоо сэхээний орон дээр байна. Өвчин намдаагч тариагаа хийлгээд танд үүнийг бичиж байна.
Уучлаарай эгч ээ. Монголд тань шиг эмэгтэй олон байгаасай" хэмээн бичиж үлдээсэн байв. Маргааш нь өдрийн цагаар бид цахим ертөнцөд таараад хэдхэн үг сольсон байх. Гэтэл нэлээд удсаны эцэст би ийм нийтлэл бичлээ гээд кириллээр бичиж өгснийг нь нэг үг ч нэмэлгүй шууд хуулан уншигч танд толилуулъя.
Тиймээ би тэмцэж байна
"Би 20 хэдэн настай боловч элэгний хавдраар шаналж байгаа нэгэн. Гэхдээ миний хувьд энэ бол огтхон ч асуудал биш. Би аль хэдийнээ үхсэн хүн. Надад энэ хорвоод сонирхолтой зүйл гэж байхгүй. Би зүгээр л үхдэл болсон. Надад мөрөөдөл ч байхгүй. Энэ хэсгийг уншаад хүмүүс намайг Өрөвдөлтэй сул дорой хог гэж бодно байх.
Хэрвээ ингэж бодож байгаа бол андуурч байна хөгшөөн. Надад мөрөөдөл байхгүй, мөрөөдөх эрх байхгүй боловч зорилго бий. Мөрөөдөлгүй зорилго гэж байдаг билүү гээд бодож байна уу? Хавдрын хүчтэй өвдөлт өгч байхад миний нүдний өмнө аав, ээж, ах эгч болон намайг хайрладаг бүх хүмүүс харагддаг.
Тэд надад мөрөөдөлгүй зорилго өгсөн юм. Битгий үхээч гээд сэхээний орны хажууд шөнөжингөө уйлж суусан хайрт найз, миний төлөө намайг төрүүлж ихийг хийсэн аав ээж минь, намайг хайрлаж өрөвдөн нулимсаа нуудаг ах эгч гээд бүх хүмүүс надад зорилго өгсөн.
Тиймээ нэгэн хүн надад Мөрөөдөлгүй зорилготой хүн бол ЗОМБИ гэж хэлж байсныг санаж байна. Би бол ЗОМБИ мөнөөсөө мөн. ЗОМБИ нарт ганцхан л зорилго бий тэр бол Хэн нэгэн эрүүл хүний цусыг нь уух ч юмуу алах. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Би бас мөн адил.
Хайртай хүмүүсийнхээ төлөө хэдхэн юм хийж дараа нь хорвоог орхих зорилготой. Гэхдээ тэр ЗОМБИ нараас ялгаатай нь би зүрх сэтгэлтэй. Миний бие эрүүл биш боловч миний сэтгэл эрүүл хэвээрээ. Миний бие маш их хүчтэй өвдөлтийг мэдэрч байгаа хэдий ч миний сэтгэл зүрх хайртай хүмүүсийнхээ төлөө цохилж байна.
Ааваа ээжээ хүүгээ уучлаарай. Хүү нь жирийн нэгэн айлын хүү шиг та нарт гэрлэж, хүүхэдтэй болох зэрэг сайн зүйлсээ харуулж чадаагүй. Магадгүй дараагийн амьдралд би дахин та хоёрын хүү болж төрөх аз олдох юм бол БИ хавдар тусахгүй сайн хүү байх болно. Мөн тэр үед би сургуулиа төгсөөд, гэрлэж хүүхэдтэй болох болно.
Тэгээд жирийн хүн шиг ажил хийж мөнгө олж та нарыгаа амраах болно. Хавдар болон ДОХ намайг дотроос минь алж байна. Хэрэв эмчилгээ байсан бол би тэсэх л байсан. Энэ бол их аймшигтай өвчин. Ямар их аймшигтай гэдгийг би яс махаараа мэдэрч байна.
Хамгийн сүүлчийн уушигны хатгаа авч хүндрээгүй бол би хэдэн cap эсвэл жил амьдрах тавилантай байх ч юмуу. Амьдрал минь ийнхүү дуусч байгаад харамсаад ч барахгүй байна. Зүгээр л сэхээний оронд амьд үхдэл болсон намайгаа уучлаарай.
Чадвал алс хол байгаа дүүгээ нэг үнэрлэх юмсан, чадвал таван жил уулзаагүй найзтайгаа нэг уулзах юмсан, чадвал эх орондоо очиж хөрсөнд нь наалдаж хэвтэх юмсан.
Би амьдралд хайртай . The End
Хорвоогийн "хатуу тоглоомд" арай л гомдмоор өртсөн энэ хүү уншигч таны хоёрхон минут гүйлгээд харчих энэ хэдэн өгүүлбэрийг ямар тэнхээгээр бичсэнийг төсөөлөөд үздээ. Үлдэж хоцрох хүмүүсээ гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ дэмнүүлж, гарынхаа тэнхээг баран байж сэхээний орон дээр бичсэн энэ нийтлэлээсээ хүү дахин буцав.
"Эгчээ ерөөсөө болилоо. Би маргааш тариагаа хийлгэж байгаад дахиж нетэд ороод өөр нийтлэл бичье. Тэр нийтлэлээ "Би ДОХ-той ч гэсэн..." гэж нэрлэе. Учир нь хүмүүс ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Би Нигерт очоод буцаж ирсэн Монгол эмэгтэйн талаарх нийтлэлийг олж уншлаа.
Монголчууд бие биенээ ямар муухайгаар хэлснийг харлаа. Тийм хүмүүст хандаж өөр нийтлэл бичнэ" гэж хэлээд цахим ертөнцөөс гарсан юм. Гэтэл бас хэд хоног таг болов. Биеийн байдал нь маш хүнд байгаа болохоор нетэд орж яахан чадах билээ. Харин тав хоногийн өмнө мөн дахин таарлаа.
Тэгэхдээ надаас насаа, бас одоо байгаа улсаа нууцлахыг гуйв. Эм тариа эмчилгээг нь хийж байгаа тэр улсын нэрийг, мөн Монголд байгаа ах дүү хамаатан саднаа бодсон гэнэ. Надаас болж миний аав ээж ах дүү нар адлагдах ёсгүй гэж тайлбарлаж байх юм. Сүүлдээ бүр: "Эгчээ би Монголчууддаа хэлэх зөндөө юм байгаа.
Даанч тэдний, буруу бодож муухайгаар хэлэхээс айгаад байна. Ярилцлагаа бүр больё” гэж дахин санаагаа өөрчлөв. Юу ч гэхэв дээ Монголчууд минь. Хүний нутагт үхлүүт байж элэг нэгтэндээ эцсийн үгээ хэлэхээс айж суугаа энэ хүүг хэн ийм болгочихов оо.
Өвдөж зовохыг нь бид мэдээж ингээгүй. Харин харийн нутагт нутгийнхаа ардаас халширч үгээ залгиж суух ёстой хүүгийн хэлснээр "дотроосоо гэрэлтэх" зүйлгүй сэтгэлийн хоосролд автсан хүмүүс бид биш гэж үү?
Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй...
" Эгч ээ, би Монголд очвол заавал тантай уулзана аа. Энэ уушигны хатгаа аваагүй байсан бол дөрвөн сардаа Монгол орох байсан юм. Энгийн хүмүүсийн вирус эсэргүүцэх чадвар/СD4/ 800-1500 байдаг. Харин минийх 110 байгаа юм. Тэгэхээр босч чадна гэж найдах хэцүү байна.
Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй... Энэ удаа босчих юм бол биеэ гамнаж байгаад Монголдоо очоод найзуудтайгаа уулзаад бүгдэд нь хайртай байсан гэдгээ хэлнэ. Уржигдар Монголоос ааруул ирсэн. Хуруу шиг цагаан ааруул. Идэхэд маш исгэлэн ч их гоё байсаан. Эгч ээ би Монголоо үнэхээр санаж байна аа.
Сонинд нийтлэл тавих эсэхээ шийдэж чаддаггүй ээ. Яахыгаа та өөрөө мэдээрэй. Энэ удаад бие сайн болвол намайг хайрласан тэр охиныг заавал баярлуулна. Тэр миний амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. Бас хойд насандаа түүний хайрыг хариулна гэж хэлнэ...
Баярлалаа эгч ээ бие гайгүй болохоор тантай дахиж жаахан ярина аа..." Ингэж бичээд хэд хоног өнгөрлөө. Баяртай гэж хэлээгүй төгссөн бидний яриа дахиж өрнөх эсэхийг би үл мэднэ. Мөн хүлээж бас төвдөхгүй нь ээ. Тиймээс залуугийн хүсэл сэтгэл шингэсэн ярианы нэгээхэн хэсгийг уншигч танаа хүргэлээ.
10 гаруй жил Монголдоо ирээгүй энэ залуу хэн болох, одоо бие нь ямар байгаа эсэхийг"уншигч та надаас битгий асуугаарай. Уг нь " Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд Будант газар ясаа тавьдаггүй гэсэн" сайхан шүлэг бий сэн дээ.
Нутгийн тэнгэр ивээж эх орондоо ирж гэмээнэ Монголчууд минь үл гадуурхаг. Монгол шороондоо ирж сунайж гэмээнэ ямархан мөрөөдлөөр анхны хайрын болзоонд зогсч, ямархан шүхрээр анхны бороог угтах юм бол доо. Хариултаа та харин одоо өөртөө үлдээгээрэй.
Ч.Өлзийням
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ямар их юм бодогдуулна вэ. Дотроосоо гэрэлтэх гэгээгүй болсон хүмүүс л харин зомби гэлтэй. Ухаарч амьдрах хорвоод хүн болж төрчихөөд, тэр тусмаа монгол хүн болчихоод бид чинь зүрх сэтгэлээ харлуулсан, хүнийг хайрлах ойлгох тэнхэлгүй болчихсон юм бэ. Юм л бол алдсан эндсэн, зовсон зүдэрсэн болгоноо ад шоо хийж амныхаа зугаа болгож, бах таваа хангаж байх болчихжээ. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдгийг эрх биш мэдэх байлгүй хүмүүсээ. Энэ залууд сэтгэлийн тэнхээ өгцгөөе л дөө. Хэрвээ хойд нас гэж байдаг бол чи хойд төрөлдөө аль эрт оччихсон, бас ухаарчихсан, ариусчихсан, гэгээрчихсэн нэгэн. Тийм болохоор дараа төрөлдөө хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг эдлэж, бүтээх болно. Хүний бие үхэвч хүсэл, сэтгэл үхэхгүй.
Iimerhuu genetiin baidlaas bolj doh avch shanalj baigaa humuusee belgiin dur huslee hyanaj chadahaa baigaad eruul hund haldaaj yavdag buzar humuusees yalgaj suraasai. Ene huugiin huvi zaya unen gunigtai yumaa.
Зөв, тун зөв харж байна
Ganaa chi yamar saihan setgeltei burhanlig hun be ? chinii bichseniig unshaad uneheer nulimsaa barij diilsengui cham shig ene uhaantai huu shig humuuseer horvoo duureesei gej husej bna ,,humuusee bie bienee hairlaach dee bid neg l amidrana ..
энэ хорвоод амьдрах гэдэг үнэхээр аз сорьсон хэрэг болж жээ шүдээ үзүүлнэ дох авах гээд тариа хийлгэнэ шар өвчин тусах гээд гудамжаар алхах гэхээр дээрээс юм унаж алах гээд замын хажуугаар алхахаар галзуу тэнэг мэдэгдэхгүй жолооч дайрч алчих гээд дэлгүүрээс хүнс авахаар хордож үхэх гээд яана даа гэхдээ энэ хүүгийн зовлонгын хажууд ч юу ч биш юм даа ................
Миний монголд сайхан улс олон байгаа дотроосоо гэрэлтсэн хүнийг хайрладаг өрөвддөг хүндэлдэг гээд төгс төгөлдөр ухаалаг хүмүүс маш одон байгаад итгээрэй.
Ingeed deeree luiverdaad ideed baival hezuu shuu! Mongol iim huniig emchlehch gasar baihgui!
yamar uruvdmuur yum ve, bur zurh setgel uvdchihluu. ene saihan zaluug Burhan gej baidag bol tuslaasai gej husie
ene yag minii bodoj yavdag sedeviig hondjee. bi niiteleein daraah setgegdeluudiig unshaad dandaa buhimddag. urgelj shahuu eserguutssen zuil bichdeg. minii mongolchuud yagaad iim zurh setgelgui boloo ve? gej gaihdag.ug ni gadna ongonoos bish zurh setgeleeree medervel, ooriinhoo bier uzeegui zuiliig yadaj mongol zuir ug, yaruu nairag, shuleg zohioloos oilgomoor sanagddag.getel ugui ee! huuhded geriin humuujil ih dutagdaj baina! bagaas ni atga chihree huvaaj iddeg, geriinhee ajiliig eeljilj hiideg, tomchuuliin yariand oroltsdoggui, huuhdiin derged eldev busarmag zuil yaridaggui huuchnii mini yos uneheer uguilegdej baina. setguulch tand bayarlalaa! ter huud helehed chi bol "ardiin baatar" humuusiin onilj helj chadahgui , mederehgui,horvoo monh met busarmag zuil hiij , helj baidag ene ued medrel ni saatalgui l bol oilgohoor tom tsahilgaan, hurts narnii tuya ogloo. setguul tand gun talarhal ilerhiilie!
bayarlalaa. emzeglej yavdag oor honduuleh sedev baival holbogdoj bolno shu
aalz tormogtsoo ehee iddeg shig, bid chini unasan negnee ulam tulhej, chadal ni doroitson negniihee hajuugaar tanihgui hun shig ongorch bolohgui!
Ийм ухаантай хүүхэд биднийг орхивол нь асар том гарз! Энэ хүүгийн сайхан сэтгэл, зөв санаа, бусад тархи нь бүдгэрсэн хүмүүст гэгээ өгөх үр суулгаасай! Дүү минь хүн сэтгэлийн амьтан- чи олон монгол хүмүүсийн дунд эх орондоо урт удаан амьдарч чаднаа!
ЭНЭ ХҮҮД СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЧ ХАРИЛЦААТАЙ БАЙГААД ТАЛАРХАЯ
Hurdan gaigui bolood mongolinhoo gazar shoroon deer gishgeedheesei hund hoid nas bii Iim uhaantai hun hoid nasandaa sain hun bolj mongoldoo turuud jargaltai saihan amidarch ihiig buteeh ni damjiggui
Дүү минь чи сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Монгол нутгийн маань уул ус чамайг хайр ивээлдээ авч аав ээж хамаатан садантайгаа урт удаан сайхан амьдарна гэдэгт итгэж байна
Тэр дотроосоо гэрэлгүй нөхдүүд тийм ч олон биш л дээ Миний дүү боломж олдвол яаж ийгээд нутагтаа ирэх хэрэгтэй дээ Хүний нутаг хэзээд л хүний нутаг байдаг юм даа Монголд элэгний мэс засал хийдэг болсон шүү дээ Хавдартай элгийг чинь тайраад эрүүл элэг суулгаад л өгнө дөө Тэр ДОХ-ын асуудлыг хар дарсан зүүд л гэж бодчих Учир нь чи өөрөө их сэтгэлийн тэнхээ, хаттай хүүхэд байна Яаж ийгээд Монголдоо хүрээд ирээч Чамайг тосоод авах элэг нэгтэн зөндөө бий шүү
Mongold dotroo ch gereltei, gadnaa ch gereltei mash olon hun bii. Husel mereedlee biyeluulj Mongoldoo zaaval ireerei.
Minii Mongolchuud yamar saihan setgeltei yum be ? ta nariin setgegdliig unshaad uuriin erhgui bayarlaj bna ,,,,duu mini chamd bid bugd niileed tuslah yumsan Burhan mini tuslaach....ene huud
ymar orovdoltoi ymar hetsuu um be,bi buur uilmaar hashgirmaar bnaaaa yaj ene huud tuslaj yaj mongold n iruuleh ve,yadaj setgeliin asar ih huch uram zorig hairlamaar baih um,yaltai ch bilee humuus mine!
huu mini iim uhaantai setgelee ariun bailgaj chadsan chamaar baharhaj bnaa. Iim hund uedee uuriinhuu bichih gesnee bichij heleh gesnee hel. Muu humuusiin uhaan muutnuudin tuhai buu bod. Amjilt Amjilt Amjilt. Munhk huh tenger tsengeg saihan agaar uul us chini urgelj dagaj hamt bdag gedegt itgeerei.
Хүү минь чи өөрийн сэтгэлээрээ, хайраараа ихийг хийж чадлаа. Чамаас олон Монголчууд суралцаж ухаараг. Өвчин бол өвчин шүү дээ. Чиний хайр бусдыг гэрэлтүүлж гэгээрүүлэх болноо. Чамайг түмэн олон Монголчууд чинь хайрлах болно. Иймд сэтгэлээр бүү унаарай. Чи Монголдоо хайран дунд амьдрах болно. Хэдэн жилийн өмнө Танайд хоноё нэвтрүүлгээр нэгэн бүсгүй хоёр хүүхдээ орхих аймшигт өвчинд нэрвэгдсэн ч түүний тэмцэл ухаан одоо болтол бидний сэтгэлд хадаастай хайрлаастай байдаг. Бас хорт хавдарт шаналсан хүүгээ эцэс хүртэл нь тэмцэж өөрийн чөмгөө өгсөн хатан зоригт эх тэд бүгдэд Монголчууд хайртай. Хэлж ирэхгүй хийсч ирэх энэ гайг сэтгэлийн хат, хайраар даван тэмцэлдэх элэг нэгтнүүддээ Монголчууд үргэлж хайртай байдгийг бүү мартаарай. Тэнгэр ивээг.
Надад ийм сэтгэлийн тэнхээ байгаа болов уу ???
Uilaxnee..uilaxnee ch gj uiljin.songuuliin show nyr gj buun buun mungu tsatsaj bxar oligtoixon emleg surguli surguli tsetserleg barij chaddagui toriin tomchuud ene zaluugiin shagaind ch xurku archaagui xuvia bodogsod...
Ai hoorhii mini gej yasan ch hatuu horvoov dee.Gehdee duu mini setgeleer bitgii una ene horvood teneguudees uhaantai ni olon shuu.Onoogiin manai niigmiin baij bgaa tsarai ni ene.Udahgui yum oorchlogdoj humuusiin ertontsiig uzeh uzel ch oorchlogdonoo.Etssiin etsest bidnii materiallag zuild buh anhaarlaa handuulan busad gegeeleg zuiluudiig orhigduulan huuhduudee humuujuulj bgaagiin ur dund odoonii huuhed zaluus heg iimerhuu l oodgui dotortoi bolj humuujeed bgaa yum daa.Ene chini l emgenel bolhoos bish ovchin shanalal emgenel bish ee .Chi ih gegeeleg huuhed yum zorig buhniig yalna gedeg dee eh orondoo zaaval irne gesen itgeleer ooriigoo urgelj zorigjuulaarai, Eh ornii mini zoolon hair chamaig iveeh bolnoo.
Сайхан залуу насаа алдаж байгаагаа мэдэх аймаар дарамтыг тэсэж байгаа чамд болон чиний хажууд үргэлж үнэнч байдаг гэр бүлийнхэнд нь хэцүү бүхнийг даван туулж үрийнхээ өмнөөс үхэж чадахгүй шаналж яваа ээж аавд нь сэтгэлийн дэм өгье монголчуудаа. Бид бүгдээрээ үнэрлэх үрээ сүүдрээс ч харамладаг шүү дээ хандивын данс нээгээрэй
neeree dans neegeech duu mini egch ni chamd 100 euro yavuulahad belen bna ,ur zurh mini uvduj bna ..
миний дүү өөр нэрээр ч болов хандивын данс нээгээрэй.бид чамайг одоо хаана ямар байдалтай байгааг мэдэхгүй ч туслахыг хүснэ.
sain baina uu,uhaalag gegeeleg huu mini chamaig burhan iveenee.ene horvood muugaasaa sain hun ni heterhii olon bgaa bidend ih yum bodogduulsan chamd bayarlalaa.Burhan chmaig urshuug.bie chini saijraasai,
Amidrah yaasan goe gedgiig zaluuchuud maani oilgoosoi
Mongolyn min munh huh tenger chamaig harj uznee duu huu. Uzeed baina shuu! Etsesee hurtel uzdeg yum shuu za yu.
Ene joohon huuhed yaj bodoj setgej bgaag hardaa novshiin 76 malaa ted narin umnu baisan luivriin shaarnuudaa. Ta naraas bolj jinhene ardichlal, dotroo gereltei hun baihgui bolson. Minii duu chi shuu ah n chamaar baharhaj bna
Mongol erdemten Dox iin em beldmel hiisen talaar bsan ter hyntei uulzuulj em tariag ni hereglewel edgene dee. Bi mongol hyygeer bas ter emiig hiisen mongol erdemtneer baharhaj bna . Manai mongolcnuud tolgoi saitai ouinii potentsial saita shyy dee
huurhii duu, amidral ymar hatuu yum be iim zaluugaasaa,... manai mongolchhuud ug ni uhaantai ch gesen huniig hairlah segtel ni buruu ajillaad baidag yum shig, uurtuu bolon hairtai hund chini tohioldoj baina gej bodood segteliin dem uguh heregtei , chadahgui bol zugeer l duugui bai
Сайн байна уу, Хүү минь? Өвдөх Өр, Хайлах Зүрх, Энээрх Элэг бүхий Элгэн Түмэн Өрлөг Монголчууд дуусаагүй ээ, татраагүй. Хүсэл-хэрэг-зориг- тэмүүллийн тань дутууг нь гүйцээж, дундууры нь дүүргэж явах гэрийнхэн чинь, Монгол гэх нэгж нэрээр хорвоод дуурсагддаг Өгөөмөр, Уужим, Тэнгэрлэг Монгол бүрий бий. Нартын Хорвоогоос ганц мөчийг ч болтугай атгаж аван гэрийнхэнтэйгээ, хайртай болгонтойгоо хоом ч болтугай хамтдаа байгаасай Хүү минь, Чи, Тэнгэр минь. Би ийн бичиж суухад сэтгэл минь, өр минь л хайлан урсах. Тэнгэр Өршөө.
"Энээрх"-Энэрэх, "хоом ч"-хором ч.
burhan chamaig urshuug
God bless you!
MINII dvv EDGERNEE Be ANU-d amidardag mash xvnd obztei xvmvvs z cetgeliin tenxeegeeree edgerdeg um zotegtoi bai ze dvvgee zaabal vnsex bolno bvr xamt alxaj amidrax z bolno dans nee ze yrt ydaan amidarnaa
minii eleg emterch setgel min shanalj baina amidrald yamar hairtai baihiin uhaaniig duu min chi olon olon mongolchuudadaa ogch chadlaa deerhi setgegdlee bichsen uhaant ahan duus nar min ta nartaa bayar.laa olon saihan humuus eh nutagtaa duu chinii toloo chin setgeleesee eruulbolohiig eroon zalbirch bainaa .
Bi ch bas hairladag bsan hunee sanamsargui gomdooson. Mash ih haramsdag. Burhan gej baidag, bidniig harj buruu zov uildel hisen buhniig shuuj tungaaj bdag daa.
HYY MINI CHINII ENE GEGEEGELYHAAN NI CHAMD NAS NEMNEE.CHI MONGOLDOO IRJ SANAJ BODOJ BGAAGAA GYITSELDYYLEHBOLNOO. ITGELTEI BAIGAARAI. CHI CHADNAA. CHI OLON HYND YHAARAL HAIRLAJ BAIGAAD CHAMD BAAYARLALAA, MOHGOLD MYYGAASAA SAIN SANAATAI GEGEELEG NI ARAI OLON BII SHYY DYY MINI.CHAMD SAIHAN BOLOM J IRHEE ITGELTEI BGAARAI
Чи маш сайхан сэтгэлтэй хүү юм. Бурхан ивээх болтугай Монголын мини хөх тэнгэр чамайг ивээг.Төрсөн нутагтаа ир
sain uu? duu chamd setgeliin ih tenhee, eceg eh, ahan duus ;eh ornoo gesen yamar ih setgel baigaag oilgoj bna. zurh setgel min daanch ih uragdaj bna. chamaig denduu iheer oilgohiig husej bna .Mongolchuudaa bie biene oilgoj hairlaj amidarcgaaya. BAYARCOGT metiin yumnuud iim saihan humuusees uulzaad baga ch gesen yum sonsoosoi. oilgoosoi. Amiddaa bie bienee hairlacgaaya.
hey. chamd 1 nyyts helj ugue. id shid gej uneheer baidag yum uneheeeeeeer baidag yum. hawdartai hunii hawdar alga bolj dox-toi hun 20-n jil doxtoigoo temtseed eruul hun shig alhaad yawj baigaag bi harsan. chi bas tegj chadna chi eh orondoo ireed huduu heden jil untaj serj alhaj togloj chadna! chi nudee aniad uuriinhuu bodoloor uuriiguu emchil yaj we gewel: NUDEE ANIAD ZAA BI UURIINHUU BIE DOTOR ORJ BAINA TARHI MINI ERUUL BAINA HAWDAR GEJ YUM BUR MUSUN ALGA BOLJEE DOX-N VIRUSNUUD YSTSAN BAINA GEH MET UWDUJ BAIGAA ZUILEE BUGDIIG NI ERUULEER CHIN SETGELEESEE NUDENDEE TUSUULUN HAR. ene zuiliig bosood alhdag boltloo dahin dahin dawtaj hii. uneheer id shid gej baidag ter ni chi uuruu. eniig ynshsan buh humuus ineej shoolohguigeer uurtuu baigaa uwchin zowlon iluudel mah mun uuriiguu tsarai muutai gej boddog bol ter bugdeesee salmaar baigaa bol mash saihan chimeegui orchind uuruu uuriinhuu dotor orood uuruu uurteigee yari uuriiguu mash sain hairla. ingeed l chi ene horwoogiin hamgiin jargaltai setgel hangaluun bolno uneheer unen. buh humuust az jargal ineed huur hair durlal husei
tiimee! uvchin gedeg helj irdeggui. sayhan bi TAVILAN gedeg nom unshlaa. ter nomond hun tuslah gej baigaad DOX tussan neg huuhnii tuhai gardag. tegeheer huniig uvchin gej gaduurhaj bolohgui. ene huutei holbogdoj setgeliin dem ugmuur bn. minii hayag l.khishgee@yahoo.com.
АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА ХҮМҮҮС ЭЭ
Burhan mini Ariun mutraa ene huud sungaj hurdan edgeej ogooch Ta chadah uchraas Tani huu minii hairai Ezen Jesus iin ner deer zalbiran guya GOD BLESS
Ene zaluugiin huvid eej aavdaa heleegyu bgaa bol hurdan heleerei.eej aav chin chinii uvchniig medeegyu baisniihaa tuluu uursdiiguu l buruutgana.eej aavdaa heleh heregtei sanagdaj bna.
Ter Ta nar khardaa!Manai Mongolchuud orovch oor khaana ch baikhgui Saikhan setgeltei ArdTumen bolokh n. Ene khumuusiin maani setgel ovdon bichsnees kharagdaj b.na.Ene Mongol khuu ikh tevcheertei ukhaalag yaj tuuniigee
Avraya daa,Bugdeeree tuuniigee setgel sanaagaar demjij setgeliin dem ogch Ekh Orondoo ochuulakhsan..Minii duu tevchij baigaad Ekh orondoo ireerei!Dulaan ug buleen khair beleglee,chamd!Setguulchid bas talarkhalaa ilerkhiilee!End bichsen khumuust bas bayarlalaa,
burhan chamaig iveeldee avah btugai
aav eejdee heleed mongoldoo ochdoo, nutgiin salhii uner chamaig hul deer tani bosgoj dotroosoo geletsen gadnaa gereltei humuus tushij avah bolno oo, muruudluu biyeluuleerei!
Үлдээсэн сэтгэгдэл бүхний төлөө эрхэм та нартаа талархаж байна. Хүмүүст зөв хүргэх нь сэтгүүлч миний зорилго, та бүхэн шиг гэгээн хүмүүсийн тоог нэмэх нь хүүгийн хүсэл байсан юм. Хүү бид хоёрын зорилго жаахан ч гэсэн биелж байгаад хүүгийн өмнөөс их талархаж байна. Хэрэв энэ хүү дахиж нетэд орж ирвэл энэ линкийг шайрлаад явуулна. Уншаад ямар их баярлах бол оо. Хармасалтай нь нетэд дахиж орж ирээгүй л байна.... Баяртай ч гэлгүй явчихаагүй байгаасай....бид эргэж холбогдвол уншигч та нартаа дахин сонинг нь хүргэх болно оо...
Энэ нийтлэлийг бичиж уншигчиддаа ухаарал хайрласан сэтгүүлч таньд маш их баярлалаа. харин та 2дахиж холбогдоосой билээ. бурхан түүнийг өршөөг
tegeerei zaaval shuu ter edgenee manai eh oron chini hosgui saihan shuudee minii duu zaaval ireh bolnoo deer helsen ter hunii id shidiin zuil mash zuv shuu zugeer l chinii bie setgeliig neg l medehed ariusgana itgeerei setguulchid bidend ene medeeg hurgesend talarhae dans neeh chuhalshuu bid tuslanaaa chi edgenee
Залуу хүү дахин орж ирсэнгүй ээ. Гэвч би хүлээж офлайн месеж үлдээсээр байгаа. Хүүгийн хувьд эмчилгээний зардал мөнгийн тухайд огт хөндөөгүй. тусламж энэ тэрийг авахын тулд сайтад хандаагүй ээ. Эмчилгээгээ бол элбэг болгоод байдаг боломжтой гэдгээ халит дурдсан. Зөвхөн сайхан сэтгэлтэй зөв хүмүүсээр ханьсах дуртай юм билээ. дахиж орж ирээсэй гэж л хүсье дээ...
Сайн байна уу, Өлзийнямаа? Өөрөөс чинь энэ хүүгийн талаар сонин дуулна гэж найдаж байна. Жич: Өлзийнямаа, өөртэй чинь хэд 3 үг солих санаатай, дургүйцэхгүй бол энэ маилаар холбоо бариач. bfeiza@hotmail.com
minii uhaantai naiz olzii. chamaaraa baharhaj bna aa. chinii niitleliig unshaad buur sonin bolchihloo. ajil deeree uilaad bailtai ni bish. bi orovdoj bna hoorhii mini gedeg ugiig heregleh durguig chi medne de. gehdee l orovdmoor hairalmaar bas bahrahmaaren. iim zuiliig sonsogsond bayarallaa. chamd bas ene huud horvoogiin hamgiin ih hairiig husej ta 2-in uran buteeliin holboog ih udaan olon olon jil urgeljilhiig erooe.
Аагий найздаа баярлалаа. тиймээ миний найз эвий эвий гээд байдаггүй ч яах аргагүй энэ хүүгийн хүсээд байдаг дотроосоо гэрэлтдэг хүн чи шүү. Дотроосоо гэрэлтдэг гаднаа шударга үнэнийг эрхэмлэдэг найзаараа ч би бахархаж ирсэн. Харамсалтай нь энэ залуу нетэд дахин орж ирээгүй ээ...
үнэхээр харамсаж байна. юмыг яаж мэдэхэв нэг л өдөр ороод ирэх ч юм билүү сайн харж байгаарай
Баярлалаа Батноров оо.
Батноров оо энэ дүүтэйгээ холбогдсэн шүү
Сэтгэгдэл бичсэн бас энэ нийтлэлийг уншсан бүх хүмүүст сонордуулах сайн мэдээ байна. Ухаалаг залуу маань одоо Монголдоо энд бичигдсэн хийхийг хүсч байсан ажлуудаа аль хэдийн эхлүүлсэн яваа шүү. Баяртай байна аа....
ИЙм ч амархан бууж өгөхгүй шүү найзуудаа, ирээдүйд бүх зүйл сайхан болнооо
http://www.polit.mn/content/20737.htm
Ymar orowdmoor ym be ihiig buteej hiih nasan deeree hund owchnuudeerg daraalan owdoh gj iim sain huniig burhan awah gseer bgad awah bololtoi burgah sainiig ni awdag shuudee daraa toroldoo eh orondoo torood ihiig buteegeerei um sain amgalan boloh boltugai
Hudal uneniig yalgah uhaaral igsund bayrlalaa
Yamar unen ug helden be