Хүмүүс бие биеэ ойлгон хайрлахад сайн харилцаа холбоо гарцаагүй шаардлагатай юм. Тийм болохоор аз жаргалгүй, хайргүй орчны эхний шалтгаан бол муу харилцаа юм. ПрофДр. Өзжан Көкнэл

Харилцааны соёлыг судлахуй

Багш хүний мэдлэг боловсрол, амьдралын туршлага, дотно нөхөрсөг холбоо нь зөвхөн харилцааны соёлыг хэрхэн сайн эзэмшсэнээр тодорхойлогдоно. Байгалиас заяасан авьяас чадвар дээрээ нэмэлт болгон, ажлын туршлага, мэдлэг боловсрол, бодол санаагаа сурагчид, эцэг эх, мэргэжил нэгт найз нөхөд болон бусад хүмүүстэй хуваалцаж чаддаг байхын тулд харилцааны соёлыг эзэмшсэн байх шаардлагатай.

Харилцааны соёл амар юм шиг санагдах боловч харин ч ойлгоход тун бэрх үйл явц юм. "Харилцаа, сонсох, хариу үйлдэл үзүүлэх, харилцан санаа бодлоо солилцох, сэтгэлийн илэрхийлэл, дэмжлэг авч өгөлцөх зэргээс бүрдэх нэг урлаг юм" гэж тодорхойлдог. "Би хэлдгээ хэлж, ярьдгаа ярьсан, надад оногдсон зүйлийг хийсэн, ажил маань дууссан" гэх ойлголт их буруу бөгөөд харилцаанд өөрчлөлт гарна. Тээврийн хэрэгсэл барьж буй жолооч, зам дээр зөвхөн ганцаараа машин барьж байгаа мэт жолоодвоос буруу нөлөө үзүүлнэ, осолд орно.

Хэн нэгэн бусдыг бодолгүй өөрийнхөө хүссэнээр аашилж аяглавал замд болдог шиг харилцаанд ч осол гаргана. Сэтгэл судлалд үүнийг "харилцааны осол" гэж нэрлэдэг. Харилцааны осолд гэмтэгсдэд: гомдсон, шаналсан, холбоогоо тасалсан, хэрүүл хийсэн улсууд багтдаг. Үүнээс болж шоронд орох нь өөрийгөө бусдаас    тусгаарлан ганцаардлын байдалд ордог, харин үхэх нь харилцааны ослоор нас барагсад юм.

Эцэг эх хүүхэддээ: багш сурагчиддаа үүрэг даалгавар, тушаал өгөхөөс биш, Тэдний юу хүсч бодож байгааг үл ойшоодог. Энэ нь харилцааны соёлд үл нийцэх үйлдэл юм. Томчууд ер нь өсвөр үе, залуучуудтай сайн харилцаа тогтоож чаддаг гэж бодоцгоодог.

Гэвч өсвөр үеийнхэнтэй харьцахдаа өөрийн мэдэлгүй "харилцаа таслагч" болох нь их байдаг. Анхааруулах, зөвлөх, сануулах, шийтгэх зэрэг харилцаа таслагчуудыг дараа тайлбарлая.

Харилцааны ерөнхий урсгал
Харилцааны чанар ямар байсан ч хамаагүй, хоёр талын хоорондох мэдээллийн солилцоо гэж тайлбарлаж болно. Үүнд орхигдуулж үл болом хоёр зүйл бий. Харилцаанд мэдээлэл нь дамжихдаа хоёр чиглэлтэй байх хэрэгтэй. Мэдээлэл нэг чиглэлтэй бол мэдлэг олгох; хос чиглэлтэй өөрөөр хэлбэл харилцан чиглэлтэй бол харилцаа гэнэ. Тэгэхдээ хүмүүс хоорондын бүх яриаг харилцаа гэж тодорхойлж болохгүй юм. Харилцааны гурван зүйл байдаг:

1. Мэдээлэгч

2. Мэдээлэл

3. Хүлээн авагч

Энэ гурван зүйлийг тус тусад нь нарийн тодорхойлох нь сайн харилцаа бий болгоход нэн чухал юм. (Үг, кино, зураг, бичиг г м.)

Мэдээлэгч мэдээллийг хүлээн авагчид дамжуулах тохиолдолд сайн харилцаа үүссэн гэж үзэж болохгүй. Та мэдээллээ явууллаа, тэр ч бас хүлээн авлаа. Гэтэл "ойлголцол" болсон гэ.ж хэлж болох уу? Бидний юу хүссэнийг ойлгох өөр, ойлголцол буюу үүнийг зөвшөөрөх нь өөр зүйл юм. Ойлголцол нь мэдээлэгч хүлээн авагчид итгүүлэх (эсвэл харилцан тохиролцож шийдвэр гаргах) бахарилцан хэлэлцэх явдал юм. Үүний дараа л мэдээлэл хүлээн авсан, ойлголцсон,
зөвшөөрсөн болно.

Багш бид цаг, өдөр, cap, жил болгон ярьж, хичээл зааж байна. Өдөөс ихэнхдээ чимээгүй харах тэр толгойнууд дотор юу эргэлддэг бол доо? Дээрээс нь хувинтай ус асгаж байгаа юм шиг өгч байгаа мэдлэгийг хэрхэн тэд хүлээн авцгаадаг бол, алийг нь илүү сайн ойлгож сурдаг бол?...

Мэдээлэгч заавал хүлээн авагчийн "хүлээн авсан хариу дохиог" мэдэх хэрэгтэй. Багш сурагчдадаа хичээл заахдаа маш сайн бэлтгэлтэй, төлөвлөсөн байлаа ч гэсэн зорилгын төв болсон хүүхдүүдийн онцлог чанаруудыг судалж тодорхойлоогүй бол сайн үр дүнд хурч чадахгүй. Харилцааны соёлыг бүрэн эзэмших ёстой багш нар үүнийг маш их анхаарах ёстой. Сурагчид болон эцэг эхчүүдийн хүсэл сонирхол, хүлээлтийг мэдэхгүй, тэдний бүх талыг судлахгүйгээр сайн харилцаа тогтооно гэдэг худиаа юм.

Нэг багш найз маань ярьсан юм:

"Сурагчдадаа хичээл заах гэж хэдэн цагаар төрөл бүрийн мэдээллүүдийг цуглуулж бэлтгэдэг байлаа. Цуглуулсан мэдээллүүдийг дэлгэрэнгүйгээр тэдэнд тайлбарладаг байхад харин тэдний юу сурсныг эргээд асуухад юу гэсэн гээч! "Мэдэхгүй" гэж хариулцгаасан. Би зөвхөн өөртөө л хичээл заасан юм байна лээ. Ер нь их мэдээлэл өгөх нь бус сурагчид хэр зэрэг ойлгож хүлээн авч байгаа нь чухал юм байна гэдгийг одоо л ойлголоо."

Тэгэхээр    мэдээлэгч "мэдээллүүдийг" хүлээн авагчдад бүрэн дүүрэн олгосон гэж үзэж болохгүй байгаа биз?

Мэдээлэгч хүлээн авагч хоёрын хоорондох харилцааны хэмжээг товч тодорхой өгүүлье;

Багш сурагчийн хоорондох харилцаа сайн байхын тулд:

>Багш сурагч бие биедээ харилцан итгэдэг байх,

>Багш сурагчийн хүлээлт биелж байх,

>Багш сурагч хамтран ажилладаг байх,

>Багш сурагчид найрсаг сайн ханддаг байх хэрэгтэй. Сайн ярьж чаддаг (мэдээлэгч) болохын тулд:

>Тайлбарлахыг хүсч байгаа сэдвийнхээ тухай хэрэгтэй мэдээлэл цуглуул. Мэдээлэл хэр зэрэг их цуглуулж мэдэж чадсан байна, тэр хэмжээгээр тайван тайлбарлах болно.

>Товч тодорхой ярь. Багш хүн хичээлд болон хичээлээс гадуурх уулзалтанд ч зөв боловсон, тодорхай харилцааны хэллэг хэрэглэх ёстой.

Өөрөө ч итгэхгүй байгаа зүйлдээ хүмүүсийг итгүүлэхийг оролдоод хэрэггүй. Ингэх юм бол нөлөөлөх хүчээ алдах болно.

*Чин сэтгэлээсээ, шударга бай.

*Тайлбарлаж байгаа зүйлтэйгээ эсрэг санаагаа бүү холь.

>Хүлээн авагчид завгүй байхад мэдээлэл дамжуулж цаг ба энергээ бүү алд. Эхлээд тэдний анхаарлыг өөртөө татахын тулд ямар нэгэн зүйл (түүх, шог яриа) ярьж өгөх хэрэгтэй.

>Тайлбарлаж байхдаа шүүмжлэх аястай байж болохгүй. Багш сурагчийн алдаатай үйлдэлд сөрөг байдалтай ханддагаас гадна сурагчдын алдаатай үйлдлийг засахыг оролдцог. Ямарваа     зүйлийг тайлбарлахдаа зөв үг хэрэглэх маш чухал. Ярьж эхлэхдээ хатуу, шийдвэртэй тайлбарлаж ууртай сэтгэл хөдлөлийн байдал үзүүлэх нь эсрэг талын хүнийг шүүмжилж байгаа юм шиг санагдуулдаг. Шүүмжлэх аясын байдал нь сурагчийн буруу зан авирыг засаж чадахгүйгээс гадна харин ч түүнд өөрийг нь ойлгохгүй, гадуурхаж, буруутгаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс хүүхэд шууд харилцааг тасалж өөрийгөө хамгаалах гэж өөдөөс юм хэлж эхэлдэг.

>Дууны авиа, өндөрлөг, нүүрний болон биеийн хөдөлгөөн, чимээгүй байдал зэрэг    мэдээллийн туслахуудыг сайн зөв ашиглахыг хичээ. Сайн нөлөөтэй дууны авианы гурван онцлог байдаг;
1 - Найрсаг
2 - Амархан ойлгогдох
3 - Утгын ялгаануудыг гаргаж ирэх. /Сэтгэлийн хөдлөл, аялга/

Энэ, гурван шинжийг чанар, ойлгомжтой байдал, өөрчлөлт гэж хэлж болно. Сэдвээ тайлбарлахдаа ярих хурдыг мен тааруулах их чухал. Жирийн ярианы хурд минутад 120-180 үг байвал зохистой. Хичээл зaaхдaa, "ЭЭЭ...ИИМ...МММ...НИММ..., за, тийм, та нар мэдэж байгаа шүү дээ, ойлгосон биз дээ?" гэх мэт цаг алдах хоосон дуу авиа, сул үг нь сонсогчдод    таатай санагддаггүй учир аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Хэлний өөр нэгэн чухал тал бол дууны өнгө юм. Багшийн дууны өнгө сурагчдын дургүйцлийг хүргэхээр өндөр байж болохгүй, гэхдээ хамгийн арын суудлын хүүхдэд сонсогдохооргүй нам байж бас болохгүй.

Харилцаа зөвхөн үгээр бус, богино хугацаанд үр дүн өгөх ба нөлөө үзүүлж чадах нүдний харц, нүүр гарын хөдөлгөөн, алхаа гишгээ, сурагчдад ойртох, хүрэх зэргээр биеийн хэлийг ашиглах нь зүйтэй.

Зөв боловсон илэрхийлэх биеийн хөдөлгөөн, сурагчдын сарнисан анхаарлыг төвлөрүүлэхэд их тусалдаг. Үүнээс гадна нүдээрээ ангийг өөрийн хяналтдаа байлгах хэрэгтэй. Багш нүдээрээ хэсэг хүүхдүүдтэй бус бүх хүүхдүүдгэй харилцах хэрэгтэй  "Чи" гэх үгийг хэрэглэхээс "би" гэж хэрэглэхийг хичээ. Хүүхдүүд маш их шуугьж байна гэж бодъё. Та "Ямар их шуугьцгааж байнаа, дуугүй болцгоо!" гэх байх. Хэсэг хугацаанд чимээгүй болно. Та ахиад л "Чимээгээ аяд!" гэнэ.
Ахиад хэсэг хугацаа өнгөрсний дараа "Одоо боллоо!" гэж хашгирах болно. Бүүр сүүлд нь: "Хэтэрлээ, та нараас одоо хэн ч дуу гаргаж болохгүй!" Хүүхдүүд таныг сонсоод чимээгүй болно. Гэвч хэдэн минутын дараа та ахиад шуугиан дунд орох болно. Яагаад таныг сонсохгүй байна? Магадгүй та "би" гэхийн оронд "чи" гэх мэдээллийг өгч байгаа юм болов уу. "Чи" гэх нь хэрэг төвөг, алдаа эндэгдэл эрсэн байдалтай байдаг.

Хүндэтгэлгүй, буруутгах дуу авиа "чи" гэх үгийг агуулдаг учир энэ нь хүүхдийг өөрийгөө хамгаалах байдалд оруулж хардах сэтгэлийг төрүүлдэг. "Би" гэх нь ярьж байгаа хүний мэдрэмж, эргэлзээг зөөлрүүлэн, хүндэтгэсэн байдлаар дамжуулж, өөрийн сэтгэлийн байдал, туршлагыг харуулж байдаг. Бас багшид өөрт нь асуудал байна гэсэн утгыг илэрхийлж, таны эсрэг босох хүн гарч ирэхгүй. Зөвхөн өөр нэгэн харьцаа үүсгэх буюу өөрөөр хэлбэл таныхыг дамжуулж байгаа гэсэн үг. Түүний хэрхэн аашлах, бодох, мэдрэх хэрэгтэйг хэлж болохгүй. Тэр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй.

"Чи" гэх санаа нь зөвхөн багш сурагчдад хандаж байгаа үйлдэл бус юм. Жишээ нь: Сургуулийн захирал багш нарын өрөөнд орж ирээд ууртайгаар: "Ахмэт чи одоо хүртэл дүнгийн жагсаалтаа өгөөгүй байна! Үүнээс чинь болж ажил хугацаандаа дуусахгүй байна. Маргаашийн дотор авчирч өг!" гэв. Ахмэт үнэхээр хугацаандаа авчирч өгөөгүй юм байжээ. "Чи" гэдэг үгийг хэрэглэсэн болохоор үүнээс хойш сургуулийн захирлын тухай юу бодох бол?

Уурлаж, бухимдсан захиралтай хамтран ажиллах дуртай байх болов уу? өөрөөр хэлбэрээр захирал өрөөнд орж ирээд түүнд: "Ахмэт гуай, дүнгийн жагсаалтаа оройтуулж өгөхөөр би хүнд байдалд орох юм. Учир нь хувийн хэрэг дээр тэмдэглээд долоо хоногийн сүүлээр сурагчдад өгөх учиртай." гэвэл Ахмэт гуай юу гэж бодох бол? Магадгүй өөрөө өөрийгөө голдуу ингэж оройтуулж өгдөг гэдгээ зөвшөөрөх болно: "Захирал үүргийнхээ дагуу ажиллаж байна, түүний сэтгэлийг ойлголоо. Дараа анхааралтай байя" гэж бодох байх. Бас нэгэн жишээнээс дурдахад:

"Даалгавраа хийвэл зүгээр байх шүү чи!" "Чи их залхуу болж, хичээл хий!" "Даалгавраа хийхгүй бол улирна шүү!"... гэх зэрэг анхааруулгууд нь угтаа бол хүүхдүүдийг хичээл хийлгэх санаа боловч илэрхийлэх байдлын буруугаас болж хүүхдүүдийн эсрэгээр хүлээн авах, эсэргүүцэх хүслийг төрүүлж байгаа юм.

"Чи сайн ярьж чадахгүй байна!" гэхээсээ; "Хэлэх гэж байгааг чинь би сайн ойлгохгүй байна!" "Чи дандаа хичээлд хоцорч байна! Дахиж хоцрохыг зөвшөөрөхгүй!" гэхээсээ; "Хүүхдүүд хичээлээс хоцорч ирэхээр бусдынх нь анхаарал сарнидаг юм!" "Ямар хачин хариуцлагагүй юм бэ, тэр чигээрээ яваад алга болчих юм!" гэхээсээ; "Алга болчихоор чинь санаа зовоод" гэх мэтээр харилцаарай. Энэ бүх харьцаанаас сурагч: "Надруу хашхирсангүй, үнэхээр надад санаа зовсон байна" гэж бодоод багшийгаа илүү хүндэтгэн харьцах болно.
 
Харилцаанд анхааран сонсохын ач холбогдол


Багш, сурагчидтайгаа сайн харилцааг үүсгэхийн тулд "анхааралтай сонс" гэдэг дүрмийг сахих хэрэгтэй. Нөгөө хүнээ анхааран сонсох нь "хүндтэй, чухал хүн" гэж үнэлж байгааг харуулах дохио юм. Сонсож байгаа нөгөө хүнийхээ биеийн хөдөлгөөнийг анхаарч үгээр буюу үйл хөдлөлөөр илэрхийлж байгаа зүйлсийн хоорондох уялдаа зохицолдоог ойлгож зөв тодорхойлдог байх хэрэгтэй.

Тохиромжтой үед оновчтой үгийг сонгож, үүнийгээ аятайхан өнгөөр, биеийн хэлтэй зөв хослуулах нь багшийн амжилтын нэг нууц юм. Багш нар харилцааны семинарт зайлшгүй суух шаардлагатай. Энэ    нь мсурган хүмүүжүүлэгчдийн үр өгөөжийг сайжруулж, тэдний харилцааны соёлыг дээшлүүлнэ.

Өдөр тутмын харилцаанд биеийн хэл хэл, ярианаас илүү үүрэг гүйцэтгэдэг. Бодол санаа, хүсэлт, сэтгэлийн байдлаа илэрхийлэхэд биеийн хэл чухал үүрэгтэй. Ялангуяа баяр хөөр, уур уцаар, бухимдал зэрэг сайн, муу сэтгэлийн хөдөлгөөнийг дууны өнгө, авиа, харц, гар нүүр болон биеийн хөдөлгөөнөөр илүү тод илэрдэг учир багш харилцааны энэ хэлийг сайн ашиглаж сурах хэрэгтэй.

Сайн сонсогч байхын тулд

>Хийх ажлаа түр хойшлуулаад, хүүхэд рүү бүтэн биеэрээ эргэн түүний нүд рүү харж, сонсоход бэлэн болсноо мэдэгд. Сурагч руу биеэр эргэж харахгүй байх, нүүр лүү нь эгцэлж харахгүй байх, өөр юм хийх зэрэг нь түүнийг хүндэтгээгүйг харуулж байгаа юм. Багш сурагчийг сонсож байхаас өөр юм хийж цонхоор гадагшаа харах, номын хуудас эргүүлэх гэх мэт үйлдлийг хийж болохгүй.

>Нүдээрээ харилц. Нүд дангаараа ч бүхэл бүтэн харилцааны эх үүсвэр юм. Хүн нөгөө хүнийхээ нүд рүү харах нь түүнд анхаарал тавьж байгаагийн илрэл бөгөөд хэрэв хүний нүднээс дальдчиж, зугатаж байвал түүнд хүнээс нуух юм байна гэж ойлгож болно. Харилцахдаа хоорондын зайг сайн тодорхойл. Ялангуяа сурагчидтай тусгайлан уулзах үед тодорхой зай барих хэрэггэй. Энэ зай нь 40см-ээс ойрхон, 120см-с хол байж болохгүй. Сурагчидтай их ойрхон зайтай байх нь тэднийг сүрдэх, тавгүй байдалд оруулах магадлалтай. Хоорондох зай хол байвал харилцааг хөндий болгоно.

>Биеийн зогсох байдал ил тод байна. Зэрэгцэн зогсоод ярьж байгаа бол, биеийн болон гарын хөдөлгөөн их чухал. Хэрэв зэрэгцэж суугаад ярж байгаа бол багш хүүхэд рүү бага зэрэг эргэж ярих хэрэгтэй.

Гараа цээжиндээ зөрүүлж суух нь харилцаанд саад болж эсрэг талд өөрийгөө нээхгүй гэсэн утгыг илэрхийлдэг.

>Бусад төлөвлөгөөгөө түр хойшлуул. Ярьж байгаа хүний ярианд анхаарлаа хандуул.

>Ярьсан зүйлд нь үнэлгээ хийхээс өмнө мэдээллийг бүрэн хүлээж авсан эсэхээ хяна. Шууд үнэлгээ бүү өг.

>Нүдээрээ харьц, асуулт асуу, толгойгоо дохь, ярьж байгаа хүний хэлсэн зүйлийг нэгтгэн нэмж хасаад, сонсоход тань саад болох утас болон бусад зүйлийг холдуулж үнэхээр сонсож, анхаарч байна гэдгээ илэрхийл.

>Ойлгоогүй зүйлдээ үнэлгээ бүү өг, хэрэг гарвал дахин асуу.

Эх сурвалж: "Багш"