Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна. 
 
 
1-р өдөр
 
 Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.
 
 
2-р өдөр
 
Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.
 
 
3-р өдөр
 
Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөлөө идэж өнжинө.
 
 
4-р өдөр
 
Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ.
 
 
5-р өдөр
 
Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсөө ядаж 1 аягыг ид.
 
 
6-р өдөр
 
Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Их дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид.
 
 
7-р өдөр
 
Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.
 
 
 
Анхаарах зүйлс Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод тал нь xarac cap өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно.
 
 
Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. Холивудад энэ дэглэм жинхэнэ хит болж олон одод байнга хэрэглэж байна. Тэдний тоонд Шарон Стоун, Лиз Херли нар орно.
 
 
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин