Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Улаанчулуутын хогийн цэгээс есөн настай Б.Сармандах хүү энэ сарын 3-нд ор сураггүй алга болсон хэрэг гарсан.
Түүнийг ээжийнхээ хамт хог түүж байхад нь марк, дугаар нь тодорхойгүй авто машинтай хоёр хүн “Хурдны морь унуулах” нэрийдлээр авч явсан. Улмаар хүүгийн ээж Сарантуяа цагдаагийн байгууллагад мэдэгдэж гэмт этгээдүүд болон Б.Сармандах хүүг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр алга болсон Б.Сармандах хүүг өчигдөр Булган аймгийн нутаг дэвсгэрээс олсон төдийгүй хүүгийн ээж Сарантуяа гэгч эмэгтэй өөрөө Амараа гэгч этгээдэд өгч явуулсныг тогтоогоод байгаа аж.
Хүүг тэр даруй Булган аймгаас Улаанбаатар хотод авч ирсэн байна.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
huuhdeeree biznis hiih geed chadsangui