Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргааныхан оролцсон өргөтгөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Төв цэвэрлэх байгууламж нь одоогоор Улаанбаатар хотоос ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээхийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
1964 онд хоногт 45000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ.
Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна.
Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс хугацаа алдалгүй шинэ Төв цэвэрлэх байгууламжийг байгуулах шаардлагатай байгааг удирдлагуудад танилцууллаа.
Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинэчлэх бус шинээр барих шаардлагатай. Хэд хэдэн улсаас “Цэвэрлэх байгууламж” барих санал ирсэн байгаа. Тиймээс ойрын хугацаанд судалж үзээд энэ асуудлыг шийдвэрлэж, ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэлийг ундны усаар хангадаг Туул гол бохирдох аюултай.
Мөн орчин тойрноо бохирдуулсан, муухай үнэр гаргадаг цэвэрлэх байгууламжтай байж болохгүй гэж Ус сувгийн газрын дарга С.Үнэн хэлсэн юм.
Нийслэлийн удирдлагууд уг асуудлыг бүрэн дэмжиж, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх улстай хамтран ажиллах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн яаманд санал тавихаар боллоо.
Ойрын хугацаанд Төв цэвэрлэх байгууламж байгуулах төслийг боловсруулж, ажлаа эхлүүлвэл 2016 онд шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болно гэдгийг албаныхан онцоллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Songinohairhani tendeh tseverleh baiguulamjiig turgen jazlah ni zuiteo!!!!Ter haviin uneriig arilgah hergtei!!!Hot sanaa tavij asuudlig demjij baigaad bajartai baina.Amjilt turgen hiigeesei!
Олон жил ярьж туул голоо сүйтгэсний эцэст нэг юм санаанд нь орж байна. Бүр шинэчлэх гэж байгаа нь их сайн хэрэг. Одоо шаардлагатай байгаа хэмжээнээс нэг юмуу 1,5 дахин их хүчин чадалтай байхаар тооцоолохгүй бол хэдэн жилийн дараа дахиад л өргөтгөнө гэж ярьсаар байгаад 21 дүгээр зууныг өнгөрөөчих вийдээ.
2-3 dahin iluu huchin chadaltai baih estoi.tegej baij bid taiwan amidrah bolno.
odort l neg shine buteen baiguulalt eheldeg bolj dee. uragshaa