sonin.mn
Гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын хяналтын шатны шүүхийн тов гарчээ. 
 
Анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэж, хэргийг зохион байгуулсан гэх хятад иргэдийн хэргийг хэрэгсэхгүй болгож харин гэр бүлийн гишүүдэд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ял оноогоод байсан юм. 
 
Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улмаар давж заалдсан ч тэдэнд оноосон ялыг анхан шатны шүүх хэвээр үлдээсэн билээ. 
 
Ингэснээр тэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тиймээс тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хянаж гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоохоор болсон аж.
 
 
Р.Саруул 
 
Эх сурвалж: