sonin.mn
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгаа гэв. Харин уг ажлыг энэ сарын 6-нд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва наадмын комиссын өчигдрийн хур­лын үеэр хэллээ.
 
Наадмын нээлт, хаалтын ажиллагаа болоод төрийн хүндэтгэлийн тоглолт баяр наадмын гол илэрхийлэл байдаг. Тиймээс үүнд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хэлээд зарим нэмэлт зардлыг Соёл, урлагийг дэм­жих сангаас гаргаж байгаа гэдгийг дуулгасан юм.
 
Түүнчлэн энэ жилийн наадам сурвалжлах хэв­лэл мэдээллийн ажилт­ны тоо нэмэгдснийг суртал­чилгааны салбар хороон дарга Ц.Мөнхтөр хэлээд цэнгэлдэх дэх сэтгүүлчдийн байрлах талбайг өргөтгөх болон хурдан морины уралдааныг шууд дам­жуулах машиныг нэмэх хүсэлт гаргалаа. Мөн нэг таатай зүйл дуулгасан нь Хүй долоон худагт ажиллах хэвлэлийнхнийг интернэ­тээр хангана гэсэн юм.
 
Эх сурвалж: