sonin.mn
Жил бүр Өвөрхангай аймагт уламжлал болгон зохиогддог “Монгол эсгий”-ний баяр Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар эхэллээ. 
 
Баярын хүрээнд энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа’’ хэмээх газарт Сарлагийн баярыг зохион байгуулах юм байна. Мөн групп жуулчид ирэхтэй холбогдуулан есдүгээр “Хонь, ямааны баяр”-ыг Зүүнбаян-Улаан сумын “Ар шанд"-д хийхээр төлөвлөж байна. 
 
Дээрх баярын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох, саах, хонь хяргах, шагайн наадам зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гаp урлал, модон сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болдог юм байна. 
 
Мал маллагаа, нүүдэлчин өв соёлыг сэргээх, гадаад, дотоодын жуулчдад танилцуулах зорилгоор уг баярыг хийдэг.
 
 
Ш.Отгонцэцэг 
 
Эх сурвалж: