Сүүлийн үед манай аймгийн ихэнхи нутгаар хүйтний эрч чангарч байгаа. Саяхан Улиастай сумын нугагт цочир хүйтрэн “Чигэстэй” голын мөс задарч, халиа гүйсний улмаас Жаргалант багийн Тээвэрчдийн хэсгийн таван айлын хашаанд ус түрэн орсон байна.

Цаашид голын дагуух бусад айл өрхүүд усанд автах нөхцөл байдап үүссэн тул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан аймгийн төвийн ард иргэдэд заавар зөвлөмж өгч, ус орж хөлдсөн таван айлын хашааны мөсийг ховхлон зөөж, 30 метр газар хамгаалапт хийж, ус хуримтлагдсан гурван хэсэгт цооног гарган 65 метр газар суваг татаж усны голдирлыг өөрчлөх ажлыг аймгийн Онцгой комиссоос, Улиастайсум, Онцгой байдлын хэлтсээс хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: “Завхан” сонин