sonin.mn
"Тань уруу нүүж явна" Монголын уран сайхны кино, "Үгүйлэн санана даа", "Хорвоод ганцхан ээждээ", "Эрхлэн жаргах чи бидэн хоёр" зэрэг хэдийнээ олны хундэтгэлийг хүлээсэн уран бүтээлийн эзэн бол Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, их эмч С.Оюун юм.
 
Тэрбээр арван жилийн дунд сургуулийн долдугаар ангиасаа л уран бүтээлд сонирхолтой болж, шүлэг эхлэн бичсэнээс хойш 43 жилийг ардаа орхижээ. Монголын яруу найраг болоод утга зохиолд томоохон хувь нэмэрээ оруулсан тэрбээр яруу найргийн төрөлд бас нэгэн томоохон тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар болжээ.
 
Тэмцээнийх нь талаар болон яруу найрагч С.Оюуны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцлаа.
 
 
-Цахим болор цом тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
 
-Энэ тэмцээнийг яагаад санаачлаад хийхээр болсон бэ гэхлээр Монголын утга зохиолд 43 жил амьдралаа холбож яваа яруу найрагч хүн. 30 жилийн өмнөөс Болор цом яруу найргийн наадам зохиогдож ирсэн. Тиймээс яруу найраг сонирхогчдын хүрээг тэлэх, орчин үеийн яруу найргийн ололт амжилтыг нэвтрүүлэх цаг нь болсон гэж боддог.
 
30-н жилийн өмнөөс зохиогдож ирсэн. Болор цом тэмцээн бол зөвхөн мэргэжлийн яруу найрагч хүмүүс л оролцдог. Эхний шатанд 100 гаруй бүтээл ирж түүнээс шалгарсан шилдэг бүтээлүүд тайзан дээр уншигддаг. Тиймээс Цахим болор цом тэмцээн бол бүх нийтийг хамарсан, дэлхий даяар тархан суурьшсан байгаа Монгол хүн бүр оролцох боломжтой.
 
Бид фэйсбүүк дээр Цахим болор цом гэсэн нэртэй хуудас нээсэн байгаа. Түүнд шүлгээ тавьж тэмцээнд оролцох боломжтой. Тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогдоно. Эхний шатанд хорин шилдэг шүлгийг шалгаруулна. Тэндээс шилдгийн шилдгийг шалгаруулах болно.
 
 
-Тэмцээнд яруу найраг сонирхогч, шүлэг зохиох дуртай хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Тэгвэл шүлгийн сэдвийн хувьд?
 
-Ямар ч сэдвийн шүлэг байж болно. Хүүхдийн, хайр дурлалын, модернист гэх мэт сэдвийн хязгаарлалт байхгүй.
 
 
-Хоёр жилд нэг удаа гэж байна. Жил бүр зохион байгуулбал илүү хүмүүст хүрч, олон хүн оролцох юм биш үү?
 
-Харин ч эсрэгээрээ. Жил бүр зохион байгуулбал хамрах хүрээ нь багасаад ирнэ. Тэр болгон сайн шүлгийг байнга бичээд байх хүн ховор. Учир нь энэ тэмцээн маань бүх нийтийг хамарч байгаа болохоор.
 
Хамгийн сайн яруу найрагч амьдралдаа таван шүлгийг л сайн бичсэн байдаг гэж ярьдаг. Тиймээс жил бүр сайн шүлгийг шалгаруулна гэдэг боломж бололцоо байхгүй.
 
 
-Шүлгээ хэзээнэзс авч эхлэх вэ. Мөн шүлэг хүлээж авах сүүлчийн хугацаа хэзээ вэ?
 
-Шүлгийг өчигдрөөс аваад эхэлчихсэн. 12 дугаар сарын 25-н хүртэл авна.
 
 
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байх вэ. Мөн шагналын сангийн хувьд?
 
-Шүүгчдийг тухайн үед нь зарлана. Ер нь дандаа мэргэжлийн хүмүүс шүүнэ. Шагналыг ч мөн адил.
 
 
-Тэмцээнзэ түр хазайгаад таны ойрын үеийн уран бүтээлээс сонирхъё?
 
-Хүүхдийн, дууны гэх олон бүтээл дээр ажиллаж үзсэн. Хүүхэлдэйн киноны зохиолын уралдаанд "Хэлхий дөрөв" гэсэн зохиолоо өгчихсөн байгаа. Хийлийн цэргийн ойгоор дуу маань хоёрдугаар байранд шалгарлаа. Ирэх жилээс "Хорвоод ганцхан ээждээ" дууны маань мөн "Тань уруу нүүж явна" киноны маань 29 жилийн ой тохиож үүнийг тэмдэглэх бодолтой байна.
 
 
-43 жил Монголын яруу найрагт хүчин зүтгэсэн хүний хувьд яруу найргийг ойлгодог, сонирхдог хүн хичнзэн байна вэ?
 
-Монголчууд бол өөрсдөө яруу найрагч ард түмэн. Монгол орон маань ч бас шүлэг бичихгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль, уудам газар нутагтай гайхалтай орон. Байгалийн өвөрмөц тогтоц нь хүний сэтгэлийг байнга хөдөлгөж байдаг учраас шүлэг тэрлэхийн аргагүй мэт санагддаг.
 
Зан заншил, уламжлал нь ч гэсэн найртай, хууртай, яруу найрагтай байдаг болохоор бүгд яруу найргийн мэдрэмжтэй юм шиг санагддаг.
 
 
-Яруу найраг гэж яг юуг хэлдэг юм бэ?
 
-Яруу найраг гэдэг юунд ч баригддаггүй, ямар ч цензур байхгүй, дуртай сэдвээрээ, чөлөөт сэтгэлгээгээр сийрүүлэн бичхийг хэлнэ. Ямар ч хүн дотоод сэтгэлээ уудалж гаргаж болохоор чөлөөт сэтгэлгээний төрөл юм.
 
 
-Хэн дуртай нь толгой, мөр холбож түүнийгээ шүлэг гэж нэрийдэх хүмүүс олон болжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
 
-Хэн ч, юу ч бичиж болно, тэдний эрхийн асуудал. Гэхдээ тэрийгээ шалгаруулдаг, үнэлүүлдэг юмтай байх хэрэгтэй. Эдгээрийн сайныг нь шилж сонгох гэж л Цахим болор цомыг зохион байгуулж байгаад гол шалтгаан нь оршиж байгаа юм.
 
Ер нь мэргэжлийн хүмүүсийн тийм тэмцээн олон зохиогддог ч, сонирхогч хүмүүсийн дунд тийм тэмцээн, уралдаан, шалгаруулалт явагддаггүй.
 
 
-Та сүүлийн үед ямар ном гаргав?
 
-Саяхан үргэлжилсэн үгийн хүүрнэл хэлбэрийн "Ижилгүй цоохор морь" нэртэй номоо гаргасан. 
 
 
-Яруу найрагч, зохиолчид ямар ном уншдаг нь их сонирхолтой санагддаг. Таны хувьд хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
 
-Ном их уншхын хирээр оюуны цар хүрээ тэлж байдаг. Миний хувьд ном маш их уншдаг. Сонирхолтой ном атгаад авцан бол түүндээ ороод, сэтгэл маш их хөдөлдөг. Сүүлд гэвэл зохиолч Мэнд-ооёогын Гэгээнтэн роман, Дэлхийн шилдэг яруу найраг гэх мэт номуудыг уншсан.
 
Д.Тэмүүлэн
 
Эх сурвалж: