sonin.mn

Цэцэрлэгийн хүү:

-Ээж ээ, намайг өнөөдөр Тэлмэн зодоод.
-Миний хүү өөдөөс нь зодолдоогүй биз?

-Үгүй ээ, зүгээр л таны хэлдэгээр "чимээгүй өшөө" авсан.
-Яаж?

-Нусаа бөөрөнхийлж байгаад тавагтай хоолонд нь хийчихсэн

***

Нэгэн жижиг ТҮЦ-ний эзэн өдөржин ямар ч гүйлгээгүй тул хаахаар бэлтгэж байв. Тэгтэл нэг эр гүйж ирээд 100 төгрөг шидчихээд 10 төгрөгний чүдэнз аван хариултаа ч авалгүй бас л гүйн одов.

Орой ТҮЦ-ний эзний эхнэр:

-За өнөөдөр гүйлгээ хэр байв?
-Гүйлгээ маш муу, харин орлого маш сайн байлаа!

***

Залуу яруу найрагчдын тэмцээн. Шүүгч:

-Чи надад Пушкинийг санагдуулчихлаа!
-Яасан? Тийм сайн байна уу?

-Үгүй ээ, буудчихмаар муу байна!

***

Өвөрлөгчийн яриа

Авто ралли-Яршиг төвөгтэй замын уралдаан

Уран гулгалт- Галбирын халтиргаа

Мөхөөлдөс-Мөсөн мөлжүүр

Хайр дурлал- Бачим учир

Шилэн кабель - Гэрэл чавхдагч

Татвар авах тасаг -Сүйтгэл хураах газар

Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч

Бие засах газар - Эгшин

Рашаан сувилал - Илж, илаарших газар

Ерөнхий менежер - Хамаг бүдүүн дарга

Жишээ татах -Үлгэр ярих

Микрофон - Дуун цацруулагч

Шатахуун түгээх станц - Тос нэмэх газар

Хөлийн шивэр - Бузар сарвууны үнэр

Эх сурвалж: "Ган зам"