Хаврын улиралд арьсны чийгний тэнцэл, тэжээл алдагдахад уян хатан чанар нь алдагдаж эхэлдэг. Иймд гадагшаа гарахын өмнө чийгшүүлэгчтэй тос сайн түрхэж оройд тэжээлийн тос түрхэнэ. Өдөр нар, салхинаас хамгаалсан шил, эсвэл нүүрний арьсыг нарнаас хамгаалсан бүрх малгай хэрэглэхэд илүүдэхгүй.
Хэрэв таны арьс хэт хуурай бол нимгэн зүссэн өргөст хэмхийн нэг зүсмийг шинэхэн цөцгийтэй хольж дээр нь хэдэн дусал ургамлын тос нэмсэн бүрхэвчийг нүүрэндээ тавиарай. Ингэснээр арьсны хамгааах хальс нөхөн сэргэж таны арьс гайхалтай өнгөлөг болно. Мөн цайны халбага зөгийн балыг нимбэгний шүүстэй, эсвэл тал аяга ээдэм, бага хэмжээний цөцгий, өндөгний шартай хольж бүрхэвч тавьж болно.

Энэ бүрхэвч үрэвссэн тослог арьсанд илүү тохиромжтой. Хэрэв таны арьс холимог бол цайны халбага өтгөрүүлсэн сүүнд аль нэг жимс, ногооны шүүс нэмж, хутгаад бүрхэвч тавьж болно. Маскуудыг 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаана. Харин нүдний доод хэсгийн арьс нимгэн тул тэр хэсэгт бүрхэвч бүү тавиараай.

Д.Удам
Эх сурвалж: "Ган зам"