Дэлхий даяар нийт 500 сая гаруй буддын шашинтнууд байдаг ч шашны түүх хэрхэн, хэзээ эхэлсэн нь тодорхой бус байдаг. Эхэндээ, Буддагийн амьдралын талаарх түүх нь аман хэлбэрээр дамжин, яригддаг байсан бол Буддизмын талаарх нотлох баримтууд нилээд хэдэн жилийн өмнөөс олдож эхэлсэн байна.
 
Тодруулбал, эрдэмтэд анх удаа Буддагийн амьдарч байсан он цагийг тодруулах хэмжээний нотолгоо болох археологийн олдвор олжээ. Буддистуудын онгон шүтээнийг Непалийн тооллоор малтаж гаргах үеэр Будда нь МЭӨ VI зуунд амьдарч байсан нь тогтоогдсон байна. Энэ талаарх мэдээлэл "Антикит" сэтгүүлд гарсан бөгөөд хайгуулын үеэр МЭӨ III зуунд баригдсан хийдтэй ижил хэмжээний, адил бүтэцтэй хийдийн үлдэгдлүүдийг олсон талаар бичсэн байна.
 
Тэрхүү хийдийн дунд мод ургуулдаг байсан бөгөөд үүнийг нь археологчид "Буддаг ээж нь төрүүлэхдээ мод түшиж төрсөн ардын түүхийг үнэн болохыг нотолж" болно хэмээн үзжээ. Түүнчлэн мэдээллийн "CNN" агентлаг дээрх үйл явдлыг "Итгэл үнэмшил, ёс заншил, археологи, шинжлэх ухааны үндсүүд нэгэн цэгт огтлолцож буй ховорхон тохиолдлын нэг юм" гэж АНУ-ын Дурхам их сургуулийн хийсэн мэдээлэлд үндэслэн цацсан байна.
 
Энэхүү судалгаа зөв бол Буддагийн амьдралын хугацаа түүний олонд танигдсан хугацаа буюу МЭӨ 563-483 онтой давхцаж байгаа юм. Гэвч зарим он цагаар бол Буддагийн төрсөн өдөр зөрөөд байгаа аж. Жишээ нь зарим лам нар түүнийг МЭӨ 448-368 онд амьдарч байсан гэсэн бол Юнеско өөрийн цахим хуудсандаа МЭӨ 623 онд төрсөн хэмээн бичсэн байна.
 
Харин дээрх маргааны тухай Р.Конингхам "Бидний мэдэж байгаагаар онгон шүтээний олдворуудын дараалал МЭӨ VI зуунд эхэлж байгаа бөгөөд энэ нь удаан хугацааны маргаанд гэрэл цацруулж өгсөн" хэмээн хэлжээ.
 
Мөргөлийн газар
 
Непалийн Лумбини нь Буддагийн амьдралтай холбоотой үндсэн дөрвөн газрын нэг юм. Бод Гаяа тэрний гэгээрсэн газар, Сарнатад анхны номлолоо уншиж байсан бол Кусинигарад мөнх бусыг үзжээ. Лумбини нь Непал Энэтхэгийн хилийн зааг болон Гималайн нурууны Сиваликийн хооронд халуун бүсийн ой дунд байрладаг.
 
Хятад улсын аялагчдын түүхэн тэмдэглэлээс үзвэл олон зууны туршид мөргөлчид Лумбини руу аялал хийдэг байсан нотлогдож байгаа юм. XV зуунаас хойш Лумбинид мөргөлчид ирэхээ больж бусдыг татахаа байсан. Яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. Гэвч 1896 онд энэхүү газрыг дахин нээжээ.
 
Энэ нь Буддагийн мэндэлсэн газар хэмээн танигдсан учир нь Лумбини багана байрладаг ажээ. Баганан дээр Буддагийн мэндэлсэн өдөр Ашока император морилон иржээ хэмээн бичээстэй байдаг аж. Лам нарын хэлж буйгаар Лумбинид байрлах модерн Маяа Дэви хийд нь Буддагийн ээжийн нэрээр нэрлэгджээ.
 
Эртний хийдийн нэг нь МЭӨ III зуунаас өмнө баригдсан бөгөөд Ашока императорын цаг үеэс эхлэлтэй аж. Ашокан хийдтэй ижил дүрс, ижил хэмжээтэй арай эртний хийд байх нотолгоо байгаа гэж, Конингхам хэлжээ.
 
 
Эртний байрлалууд
 
Ашокан хийдийн үлдэгдлүүдийн цаана археологичид ялзарсан модон дээрх бичмэлүүдийг шуудангийн нүхнээс олжээ. Чухамдаа Лумбини дэх эртний барилгууд дүнзэн хашаа эсвэл үндсэн чиглэлүүдийг тэмдэглэн төмөр хашаа барьдаг байсныг хайгуулын үеэр олж мэдсэн хэмээн хайгуулчдын ахлах хэлжээ.
 
Ихэнх эртний хийдүүдийн төвийн онгорхой хэсэгт эрдэсжсэн модны үндэснээс томоохон нээлт илрүүлэх гэж мод байрлуулсан байдаг. Хийдийн энэ хэсэг нь анхнаасаа дээвэргүй байжээ. Лумбини дэх Буддистын эртний шүтээнүүдийн хугацааг тодорхойлохын тулд Конингхам болон түүний багийнхан шуудангийн нүхнээс олдсон модны нүүрсийг судалж байгаа аж.
 
МЭӨ VI зууны үеийн олдвор бүрт өөр, өөр арга ашиглан судалж байгаа. Гэвч энэхүү шуудангийн нүхнүүд нь МЭӨ 800-545 оны үеийн олдворууд гэнэ. Хэрвээ энэхүү шуудангийн нүхнүүд нь модны шүтээнүүдтэй цаг нь зохицож байвал зан үйл эхэлсэн хугацаа нь Буддаг нас барнаас хойш хийгдсэн байж болзошгүй гэж археологийн багийнхан мэдээлжээ.
 
Лондонгийн Юниверсити коллежийн археологич Жулиа Шав нь хайгуулд баяр хүргэсэн ч Буддизмийн эхэн үеийн хугацаатай мөргөлийн хугацаа нэгэн үе байсныг дурджээ. "Нэг шашны газруудад зан үйл нь нэгээс нөгөө рүү шилжин хийгдсэн байвал чиглэл болон бүтцийн эрч өөрчлөлттэй тулгарчээ хэмээн үзэж болно гэж Конингхам хэлжээ.
 
Нэмж хэлэхэд, МЭӨ VI зуунаас өмнө энэхүү газар нь дөнгөж хөгжиж байсан аж. Буддагийн амьдралын талаар "Nationgl Geographic"-иас археологийн баг гаран баримтат кино хийхээр болсон нь ирэх оны хоёрдугаар сард цацагдахаар болов.
 
Будда хэзээ амьдарч байсан бэ
 
Непалийн Лумбинигийн цэцэрлэгт Сидхарта Гаутма нэрээр Будда мэндэлсэн байна. түүний эцэг, эх нь чинээлэг байжээ. Тэрбээр 29 насандаа гэр бүлээсээ татгалзан хайгуулч болсон гэж Конингхам хэлжээ. Уламжлал дээр үндэслэн харвал Будда модны доор сууж байхдаа үнэнийг олсон бөгөөд одоо тэр модыг нь "Бо" мод гэдэг ажээ.
 
Будда эрс шинэчлэлийн үед төрсөн гэж Конингхам хэлжээ. Энэ үед зоосон мөнгө гарч, хотжилт эхэлж, худалдаачдын анги бий болсон байна. 80-н насандаа Будда амьсгал хураахын өмнө "Бүх л Буддист шашинтнууд Лумбинид ирж мөргөл хийж байгаарай" хэмээн айлджээ гэж хайгуулын багийнхан хэлжээ.
 
Б.Гандий 
 
Эх сурвалж: