sonin.mn

1800 онд анх удаа чийдэн гарснаар цахилгаан гэрлийн түүх эхэлсэн юм. Энэхүү чийдэнгийн ажиллах зарчим нь хоёр нүүрсэн савааны хоорондох бяцхан зайгаар цахилгаан гүйдэл дамжуулахад оршиж байлаа. Нуман чийдэнгийн гэрэл нь лаа болон дэнлүг бодвол тод байсан ч хэцүү гал алдах магадлал эх байлаа. 1870-аад оны дунд үеэс бага хүчдэлийн илүү найдвартай чийдэн бүтээх судалгаа эхэлсэн юм. Үүнийг эхлэн хийгчдээс анх Томас Эдисон, Жүзеф Сван нар бараг нэгэн зэрэг бие биенээсээ үл хамааран шинэ төрлийн цахилгаан чийдэн бүтэээжээ.

Бүх төрлийн чийдэн чийдэн

Орчин үеийн цахилгаан чийдэнгүүд гурван төрлийн гэрэл гаргадаг. Ердийн цахилгаан чийдэнд цахилгаан гүйдлээр халсан утаснаас гэрэл цацардаг. Өдрийн гэрэл утасгүй бөгөөд цахилгаан гүйдэл бага даралттай хий дотуур гүйдэг. Уг хий нь хэт ягаан гэрэл ялгаруулдаг бөгөөд энэ гэрэл фосфорон бүрхүүл дээр тусаж үзэгдэх гэрэл болдог. Өөр нэг төрлийн чийдэн болох эргэлтийн чийдэн цахилгаан гүйдэл гүйлгэхэд нүдэнд үзэгдэх гэрэл үүсгэх бага даралттай хийгээд дүүргэгдэж байдаг. Гэрлийн өнгө хийн төрлөөс хамаарна.

Сваны чийдэн

Жозеф Сван өөрийн бүтээсэн чийдэнгээ 1879 онд Англид танилцуулжээ. Энэ нь гүйдэл гүйхэд улайсдаг нүүрсэн утаснаас тогтож байсан юм. Шилэн бүрхүүлийг нь хагас вакумжуулсан (агааргүйжүүлсэн) байна. Бүрхүүлийн дотор утас улайсахад гал гарахгүй байх хэмжээний бага зэрэг хүчилтөрөгч агуулагдаж байлаа.

Эдисоны чийдэн

Томас Эдисон (1847-1931) өөрийн бүтээсэн чийдэнгээ 1879 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан бөгөөд 1880 оны 11 дүгээр сард үйлдвэрлэж эхэлжээ. Утас нь шатахаас сэргийлэн энэ чийдэнг бага даралттай бүтээжээ. Богинохон хугацаанд түгэн дэлгэрсэн энэ чийдэнг хэрэглэдэг зарим зочид буудлууд энэ гэрлийг асаахын тулд шүдэнз хэрэглэх шаардлагагүй гэдгийг зочиддоо үе үе сануулах хэрэгтэй болдог байжээ.

 

Эх сурвалж: "Ган зам"