Төрөлхийн coxop хүн зураг зурж, үзэсгэлэнг гаргаж алдартай зураач болсон гэвэл та итгэх үү. Боломжгүй мэт санагдах авч энэ орчлон ертөнцөд боломжгүй зүйл гэж байдаггүй бололтой. Esref Armagan гэх ядуу гэр бүлээс гаралтай төрөлхийн сохор хүн, өөрийн өвөрмөц зурах арга барилаараа алдартай зураач болсон юм.

Еsrеf боловсрол эзэмшээгүй ч өөрөө өөртөө зурах, унших арга барилыг заасан гэж хэлж болно. Сохор гээд хэн нэгний гарыг харж суугаагүй тэрээр өөрийн уйгагүй хөдөлмөрийн хүчинд бүх зүйлсийг хийж сурчээ. Тэрээр, 35 жилийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө зурах маш өвөрмөц арга барилыг төгс эзэмшсэн юм.

Туркийн энэ уран бүтээлч зураг зурах үедээ дээд зэргийн тайван амгалан байх шаардлагатай байдаг бөгөөд уран бүтээлээ дотоод сэтгэлээрээ зурдаг. Зургаа зурахдаа Брайл үсгийн зүү ашиглан хүрээлэн бэлэн болсон гэж үзсэн үедээ хуруугаа ашиглан будаж эхэлдэг байна.

Эхэн үедээ тэрээр нэг өнгөөр зураг зурахдаа 2-3 өдөр болдог байсан бол өнгөний уусалт бүрийг хуруугаараа мэдэрч чадснаараа зотон даавуун дээр маш богино хугацаанд нийлэг өнгөөр зургаа зурдаг болсон. Хүмүүсийн хөрөг зургийг зурахдаа үргэлж хараагүй хүнээр зургаа зуруулах уу гэж асуудаг гэнэ.

Дараа нь хуруугаа ашиглан дотоод сэтгэлдээ мэдэрсэн зүйлээ цаасан дээр буулгадаг. Тэрээр улсынхаа ерөнхийлөгчийн болон Туркын нэлээд хэдэн нөлөө бүхий хүний хөрөг зургийг зурж байжээ. Esref Armagan Европын нэгэн галерейд ажилладаг байна. Түүний зурсан зургуудыг үзсний дараа хүн бүр үнэхээр өөрөө зурсан эсэхийг асуун төрөлхийн сохор гэдэгт нь эргэлздэг гэнэ.

Шинжээчид Туркийн уран бүтээлчийг бүх төрлийн шинжилгээнд оруулан төрөлхийн сохор болохыг нь албан ёсоор баталсан бөгөөд түүний энэ чадвар бол төрөлхийн авъяас гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: "Ганзам" сонин